Балбын нийслэлээс 400 км зайд орших алслагдмал тосгонд амьдардаг нэгэн хөгшин дэлхийн хамгийн намхан эрэгтэйгээр тодорсон билээ. Тэгвэл тэрээр амьдралдаа анх удаа хилийн дээс алхаж, дэлхийн улсуудаар аялж байна. Чандра Бахадур Данги 72 настай бөгөөд 21 инч буюу ердөө 54см өндөртэй.
Энэ оны эхээр Гиннесийн номонд нэр нь бичигдсэн тэрээр Сиднейд хүрэлцэн иржээ. Данги ярихдаа "Миний нэр Гиннесийн номонд бичигдсэнд баяртай байна, яагаад гэвэл үүний ачаар би анх удаа онгоцоор нисч үзлээ, гурван долоо хоногийн өмнө би Италид очсон, харин одоо Сиднейд байна, удахгүй Куба руу явж магадгүй, аялах нь надад үнэхээр сонирхолтой байна" гэжээ.
Данги 1939 оны 11-р сарын 30-нд төржээ. Тэрээр хүнтэй огт гэрлэж байгаагүй бөгөөд гэр бүлийнхэн нь бүгд хэвийн өндөртэй юм байна.
Э.АМАР