Хятадын зарим компаниуд барилгыг маш хурдан хугацаанд барьж байгуулдаг болжээ. Хотын хөгжилд хувьсгал хийх зорилготой "Broad Sustainable Building" компанийхан барилгыг хэдхэн өдрийн дотор сүндэрлүүлж байна. Энэ компанийн инженер, барилгачид гурван давхар барилгыг ердөө долоо хоног гаруйн хугацаанд барьж дуусгана. Ийм барилгыг уламжлалт аргаар барьвал жил орчмын хугацаа шаардлагатай. Барилгын ажил хариуцсан захирал Шиао Чангген ярихдаа "Барилгыг барих ерөнхий зарчим маш энгийн учраас туршлагатай ажилчид бараг шаардлагагүй гэжээ.
Тус барилгыг барьж эхэлснээс гурван өдрийн дараа ажилчид ханын хавтангуудыг угсарч, шалаа тавьж эхэлжээ. Гэхдээ энэ барилгыг барьж дуусгахад дахин таван өдрийн хугацаа шаардлагатай. Учир нь барилгачид 24 цагийн дотор барилгын гол их биеийг босгохоор төлөвлөсөн ч ширүүн бороо орж, хүргэлт саатсан, үндэсний баярын өдөр тохиосон зэргээс шалтгаалж ажлаа түр зогсоосон байна.
Гэхдээ барилгын ажлын 90 гаруй хувь нь үйлдвэрт явагддаг гэхэд болно. Үйлдвэрийн ажилчид угсрахад бэлэн хавтангуудыг буюу бэлдцүүдийг хийдэг. Барилгад шаардлагатай цэвэр бохирын шугам болон цахилгаан утсуудыг бэлдцүүдэд угсарсны дараа барилга барьж буй газарт хүргэнэ.
Энэ бүгдийг "Broad Sustainable Building" компанийг үндэслэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жан Юүэ санаачилжээ. Тэрээр эрчим хүч бага зарцуулдаг сэрүүцүүлэгч төхөөрөмж худалдаж тэрбумтан болсон хүн юм. Өнгөрсөн онд Жаны компани 30 давхар буудлыг 15 өдрийн хугацаанд барьж байжээ. Гэвч одоо тэрээр дөрвөн сарын дотор 220 давхар баилгыг барихаар төлөвлөж байна.
Жан ярихдаа "Өнгөрсөн үед бид нэг өдрийн дотор зургаан давхар барилга, 10 гаруй өдрийн хугацаанд 30 давхар барилгыг хямд зардлаар барина гэхэд хүмүүс боломжгүй зүйл гэж хэлдэг байсан, би тэдгээр хүмүүст барилгыг хямд төсөр зардлаар, илүү хурдан хугацаанд барина, ашиглалтанд орсон хойноо бусад барилгаас илүү тохилог байх болно гэж хэлдэг байсан" гэжээ.
Захирал Жаны ярьж байгаагаар түүний компаний барьсан барилгын эрчим хүч зарцуулалт энгийн барилгынхаас тав дахин бага байх аж. Энэ нь дулаан тусгаарлагч материал, олон шилтэй цонх болон бусад эрчим хүч хэмнэдэг технологиудтай холбоотой юм байна.
Э.АМАР