Бритни Спирс Америкийн "X Factor" шоуны шүүгчээр ажиллана гэж Саймон Ковелл твиттер хуудсандаа бичсэн байна. Мөн тэрээр продюсер "L.A." Reid болон Бритни, Дэми Ловато нартай хамт авахуулсан зургаа тавьжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Бритни жилийн 15 сая долларын гэрээ байгуулсан аж.
Бритни шүүгчээр ажиллах болсондоо баяртай байгаагаа хэлээд энэ бол миний өмнө хийж байсан ажлуудаас тэс өөр гэжээ. Бритнигээс гадна 19 настай дуучин, жүжигчин Дэми Ловато өмнөх шүүгч нар болох Пола Абдул, Никол Шерцингер нарын оронд ажиллах гэнэ.
Саймон Ковел хэлэхдээ "Бритни бол дэлхийн хамгийн алдартай одуудын нэг хэвээр байгаа, тэр бол авьяастай, X Factor шоуг хэрхэнонцгойруулахыг мэднэ гэдэгт итгэж байна" гэжээ.
Бритни 1998 онд буюу 16 настайдаа "Baby One More Time" дуугаараа анх олонд танигдсанаасаа хойш "Crazy", "Womanizer", Circus, Criminal зэрэг маш олон хит дуу гаргасан юм.
2007 онд түүний нэр хүнд ихээр унасан ч 2008 онд Circus нэртэй цомгоо гаргаж, дэлхийн орнуудаар аялан тоглолт хийжээ.
Саймон Ковелл өнгөрөгч есдүгээр сард Америкийн X Factor шоуг эхлүүлж, үзэгчдийнхээ тоогоор Америкийн шүтээн шоуг ардаа орхино гэж мэдэгдэж байсан билээ. Гэвч X Factor-ийг ердөө 13 сая хүн үзсэн байна. Энэ нь Америкийн шүтээн шоуны үзэгчдийн тал хувь юм.
Э.АМАР