МУГЖ, дуучин С.Жавхлан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, МАХН-аас нэр дэвшиж байгаагаа албан ёсоор зарлалаа. Тэрээр хуралд ирэхдээ 1930-аад оны үеийн чекист хувцастай ирсэн юм. Энэ талаараа “Энэ хувцас бол нэгэн үе Монголын тусгаар тогтнолыг хамгаалж байсан хувцас. Нөгөө талаас би монгол дээлээ хүндэлдэг. Гэвч дээлээ би цагдаа нарын гарт урж тасдуулмааргүй байна. Цус болгомооргүй байна” гэв.