Майкл Жексоны бие хамгаалагчаар олон жил ажилласан Мэтт Филдс нэгэн сонирхолтой баримтыг олонд дэлгэлээ. Тэрбээр попын хааныг попын хатан хаан Уитни Хьюстонтой амрагийн харилцаатай байсныг нийтэд дэлгэв. Тэд амрагийн харилцаагаа маш их нууцалдаг байсан ч Майкл Жексон түүнтэй гэрлэхийг хүсч буйгаа хамгаалагчдаа ярьдаг байсан гэнэ. Харин Мэттийн ярьсныг Майклын гэр бүл, ойр дотныхон илт үгүйсгэж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй Майклын ээж “Мэтт Филдсийн ярьсан зүйл бүгд ор үндэсгүй худлаа таамаг.
Тэр арга ядахдаа үхсэн хүмүүсийн нэрээр мөнгө олох арга зохиосон байна” хэмээн ярьжээ. Юутай ч ирэх наймдугаар сард “Хаан, хатны хайр сэтгэл” ном Мэтт Филдсийн нэрээр худалдаанд гарна.
Тэр арга ядахдаа үхсэн хүмүүсийн нэрээр мөнгө олох арга зохиосон байна” хэмээн ярьжээ. Юутай ч ирэх наймдугаар сард “Хаан, хатны хайр сэтгэл” ном Мэтт Филдсийн нэрээр худалдаанд гарна.