Стиль имижээрээ нүд булаадаг эмэгтэй дуучны тоонд Ч.Уранхолбоо буюу Ану багтдаг. Тэрбээр, ирэх сард зохиогдох “Fashion Asia awards-2012”-т оролцохоор болжээ. Тус наадамд дуучин бүсгүй шилдэг “Загварлаг эмэгтэй дуучин” номинацид өрсөлдөж байгаа. Дуучин Ану “Гала” хамтлагаасаа өрх тусгаарлаад, нэг хэсэг хүүхдэд зориулан уран бүтээл туурвин “Хөөрхөн дэлхий” хэмээн дуулах болсон. Харин саяхнаас “ажлаа” өөрчлөхөөр шийдсэн бололтой. Хотын төвд “Nano fashion”-ын шинэ салбар нээх төлөвлөгөөтэй байгаа аж.