logo
Г.Баясгалан: Н.Энхбаярын биеийн байдал хүнд байна

Г.Баясгалан: Н.Энхбаярын биеийн байдал хүнд байна

2012/05/17
МАХН-ын дарга Н. Энхбаяр уржигдар албан ёсоор өлгөлөнгөө зогсоосон. Тиймээс түүний хэвтэж буй Нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн эмч нар эмчилгээг нэн даруй эхлүүлсэн байна. 246 цагийн турш хуурай өлсгөлөн зарласан Н.Энхбаярын биеийн байдал тун хүнд байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Нэгдсэн 2-р эмнэлгийн дарга, их эмч Г.Баясгалангаас энэ талаар тодрууллаа.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөнгөө албан ёсоор зогсоосон. Түүнээс хойш биеийнх нь байдал ямар байгаа вэ. Эмчилгээний үр дүн гарч эхэлж байна уу?
-Эрчимт эмчилгээ хийж байгаа. Биеийнх нь байдал хүнд байна. Амаараа шингэн ууж эхэлсэн ч хоол, тэжээл өгч эхлээгүй. Эхлээд ходоод, хоол боловсруулах эрхтнийг чийглэх ёстой. Тиймээс шингэн ууж эхэлсэн. Гэхдээ маш бага хэмжээгээр ууж байна.
Хүмүүс эмчилгээнд орох болчихсон юм чинь аюулгүй боллоо гэж ойлгоод байна. Гэвч бидний гол ажил одоо эхэлж байгаа. Эрүүл мэндийн яамнаас манай зөвлөх багийнхан удаа дараа ирж эмчилгээг хянаж байна. Эмчилгээний заалтуудыг нэмж, хасах гэх мэт эохицуулалтыг хийж байгаа.
-Уржигдар эмчилгээ эхлэхээс өмнөх болон одоогийн байдал хоёрыг харьцуулахад Н.Энхбаярын бие ямар байна вэ?
-Хоёрхон өдрийн дотор сайжирчихлаа эсвэл муудчихлаа гэж хэлэхэд хэцүү. Одоогийн байдлаар хүнд хэвээрээ л байна.
- Түүний биед яг ямар өөрчлөлгүүд гарсан бэ?
-Хоол, тэжээлийн дугагдалтай холбоотойгоор зүрх, элэг, бөөрний үйл ажиллагаанд сульдал үүсч байгаа. Ялангуяа зүрхний булчингийн үйл ажиллагаанд тэжээлийн дутагдлын шинжүүд илэрсэн. Цусан дахь билирубин буюу хорт бодисны хэмжээ их байна. Амаараа шингэн ууж байгаа тохиолдолд хордлого тайлагдах боломжтой.
-Биеийн эд эсүүд нь ойролцоогоор хэд хоногиин дотор сэргэж эхлэхийг мэдэх боломжтой юу?
-Мэдэхгүй. Үүнийг урьдчилж хэлэх боломжгүй. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш