УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодрох мөч ойртох тусам тойргийн тулаан гаарч байна гэж жигтэйхэн. Ялангуяа хөдөө орон нутгийн тойргуудад эсрэг намынхантайгаа үзэлцэхээс гадна нам дотроо хөлөө жийлцэж, булай, булхайгаа дэлгэх болжээ. Тухайлбал, Дундговь аймагт МАН-аас Р.Рашийг нэр дэвшүүлэх магадлал өндөртэй ч, хажуугаар нь Б.Амарсанаа гэх МАН-ын дэргэдэх НАМОХ-ны ерөнхийлөгч залуу яригдаж байгаа юм байх. Хэрэв Б.Амарсанаа нь нэр дэвшихээр болбол Р.Раш гишүүн МАХН-д урваж, нэр дэвшиж мэдэх юм. Тэгвэл АН-аас Б.Мөнхболор, Б.Ургамалцэцэг гэх хоёр нэр гарч байгаа боловч, хэн хэн нь явуургүй гэгдэж байгаа бололтой. Учир нь Б.Ургамалцэцэгийн хувьд ард түмний илч, Монгол хүн 2020 зэргээр л Дунговийг зорьж байснаас бус УИХ-д гараад орон нутгаа чирэхээр хэмжээнд бэлтгэгдээгүй гэгддэг бол Б.Мөнхболор гэгч С.Эрдэнэ гишүүний туслах 28-тай шавилхан банди томчуудаар тохируулсан юм чинь “дэвших нь тод” гэсээр сурталчилгааныхаа ажлыг эхлүүлж, сонгуулийн хууль зөрчин байж, 66 хүнийг Бээжин Чежүгээр тойруулан даналзаж яваа юм байх. Харин энэ үйлдэл нь эргээд намдаа ч өөртөө ч лай чирч мэдэхээр болж. Хэрэв Б.Мөнхболорыг дэвшүүлбэл өрсөлдөгч намынхан нь зүгээр хараад суухгүй нь лавтай. Нэр дэвшигчийг батламжлуулахгүйгээр сонгуулийн хууль зөрчсөн гээд нэрийг нь хасуулаад “дашийн шог” болгож мэдэх аж. Тэгвэл АН Дунговьд УИХ-д төлөөлөлтэй болох нь бүү хэл орон нутгаа ч алдаж таарах магадлалтай. Иймэрхүү “но” гарч мэдэхээрийг тооцсон уу нэгэн цагт УИХ-д сууж үзсэн Р.Эрдэнэбүрэн гэгчийг зүтгүүлэх нь гэх шуум дэгдэж байгаа. Харин орон нутгийнхан нь түүнийг хүлээн авах янзгүй дуулдана. Ямар ч байсан Дундговьд МАН-аас хөгшин залуу хоёр тойргоо булаалдаж, АН-аас нэг тэрэгний гурван дугуй үзэж тарж байж шийдэгдэх болж байна. Хэрхэхийг харж л сууя.