МАХН-ын дарга Н.Энхбаярыг даваа гарагт батлан даалтад гаргаж, шүүх хурал болтол гадуур байх шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан. Гэтэл энэ мэдээлэлтэй зэрэгцээд АТГ-аас сэтгүүлчдэд мөн өдөр мэдээлэл хийж, Н.Энхбаярт яллагдагчаар татах тогтоолыг танилцуулж буй видео бичлэгийг олонд дэлгэсэн билээ.
Н.Энхбаярын өмгөөлөгчийн ярьж буйгаар энэ бичлэг нь дөрөвдүгээр сарын 27-ны өдрийнх ажээ. Ингэхдээ дээр дурдсан Авлигатай тэмцэх газраас зохион байгуулалттайгаар видео бичлэгийг олон нийтэд цацсан нь хууль зөрчсөн үйлдэл гэсэн юм. Иймээс өмгөөлөгч О.Баасанхүү, хуульч Э.Эрдэнэжамъян нараас дараах зүйлийг тодрууллаа.
Өмгөөлөгч О.Баасанхүү: Удахгүй шүүх хурал болно. Энэ хэргийг долоон сар шалгасан гэдэг худлаа. АТГ хуулийн дагуу ажилласан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Мөрдөн байцаалтад ямар ч хавтаст хэргийг танилцуулаагүй.Өмгөөлөгчийн өмгөөлөх эрхийг түдгэлзүүлсэн. Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэнд аргагүй эрхэнд муудсан учраас ар гэрийнхэн нь батлан даалтад гаргах хүсэлт тавьсан юм. Тэрнээс бид гуйх ёсгүй. Намайг анх дөрвөн өдөр хавтаст хэргийг унш гэсэн. Ингээд хавтаст хэргийг уншиж амжаагүй шүүхэд ирсэн. Яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахдаа хэзээ ч шууд баривчилдаггүй. Гэтэл манай үйлчлүүлэгчид хүнлэг бус хандсан. Яллагдагчаар татсан тогтоолыг хэн нэгэн гүйж очоод чихэн дээр нь орилдоггүй юм. Эхлээд яллах тушаалыг танилцуулна. Дараа нь тэр хүнийхээ биеийн байцаалтыг үзнэ, тэгээд яллах тогтоолоо унших ёстой. Энэ бол эрүүгийн ноцтой гэмт хэрэг. Мөн мөрдөн байцаалтад хавтаст хэрэг уншуулаагүй, өмгөөлөгчийн ажилд саад хийж, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд оролцох эрхгүй гэж өмгөөлөх эрхийг минь хассан.
Хуульч Э.Эрдэнэжамъян: Ер нь Н.Энхбаярын бие сайнгүй байгаа юм байна. Шүүх, прокурор хариуцлагыг өөрсдөөсөө зайлуулах гэж батлан даалтад гаргасан. УЕП Д.Дорлигжав гэдэг хүн арван жил хуульч мэргэжлээр ажиллаагүй юм. Уг нь төрийн албан хаагчийн ёс зүйд тавигддаг шаардлага бол арван жил хуульчаар ажилласан байх ёстой байдаг. Ер нь бол Н.Энхбаяр даргыг баривчилсан нь анхнаасаа хууль зөрчсөн хэрэг. АТГ өөрсдийнхөө ажлыг зөвтгөөд хэвлэлээр яриад байгаа. АТГ-т хүн баривчлах эрх байхгүй. Тэр өдөр энгийн хувцастай хүмүүс яах гэж очсон бэ гэдэг эргэлзээтэй байна.
Эх сурвалж: "Өглөөний сонин"