logo
Чилийн оюутнууд боловсролын салбарт шинэчлэл хийхийг шаардаж байна

Чилийн оюутнууд боловсролын салбарт шинэчлэл хийхийг шаардаж байна

2012/05/18
Чилид болсон үнэгүй боловсролыг шаардсан эсэргүүцлийн жагсаалын үеэр мөргөлдөөн болж жагсагч оюутнууд хэв журмыг сахиулахаар очсон цагдаа нар луу чулуу, мод, хог шиджээ.
Засгийн газар 700 сая америк доллар босгох зорилгоор боловсролын салбарын татварыг нэмэгдүүлж байгааг эсэргүүцэж хэдэн зуун хүмүүс жагсаж, дургүйцлээ илэрхийлсэн байна. Оюутнуудын хэлж байгаагаар энэ мөнгө нь боловсролын салбарын зарлагыг нөхөхгүй гэнэ.
Өнгөрсөн жилээс хойш боловсролын салбарын асуудлаар эсэргүүцлийн жагсаал олон удаа болж байгаа ч, Чилийн Боловсролын сайд Харалд Бейер оюутнуудын шаардлагыг биелүүлж, тэдэнд дарамт шахалт учруулахгүй, үнэгүй боловсрол олгоно гэж мэдэгдсээр байгаа юм.
Лхагва гаригт болсон энэ жагсаал нь тайван замаар эхлэн, тэд Сантиагогийн гудамжаар туг, уриа лоозон барин жагсч байжээ. “Боловсролын систем алдаатай байна” гэсэн компьютерийн алдаа заахад гардагтай ижил байдлаар самбараа хийсэн байж.Зарим жагсагчид хөгжим тоглож, дуулжээ.Аажимдаа жагсагч оюутнууд болон хэв журам сахиулагч цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч жагсаал ширүүссэн байна.
Жагсагчид газраас чулуу, хог зэргийг нүүлгэж эхлэхэд замбараагүй байдлыг зохицуулахаар маш олон цагдаа нар хүч нэмж иржээ. Жагсагчид хог, уриа лоозон шатааж гал тависан аж. Олон нийтийг тараахаар цэргийн машин ирж, хүмүүс рүү даралттай ус шүршихэд хүрчээ.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш