logo
Европын ихэс дээдсийн хэрэглэж байсан алмаз 9.7 сая доллараар зарагджээ

Европын ихэс дээдсийн хэрэглэж байсан алмаз 9.7 сая доллараар зарагджээ

2012/05/18
Европын ихэс дээдсийн эзэмшилд байсан нэгэн алмазыг мягмар гаригт өндөр үнээр худалдсан байна. Женев дэх Софебис дуудлага худалдааны газар "Боу Санси"(Beau Sancy) нэртэй 34.98 каратын алмазыг 9.7 сая америк доллараар заржээ. Дуудлага худалдаанд оролцсон таван хүн үнэт эдлэлийг авахын тулд өндөр үнэ хэлцгээсэн байна. Ингээд нэрээ ил болгохыг хүсээгүй нэгэн оролцогч хамгийн өндөр үнэ хэлж, алмазыг өөрийн болгожээ.
Энэ алмазыг 15-р зууны үед Францын хаан дөрөвдүгээр Хенригийн эхнэр Мария Медичи хэрэглэж байсан аж.
Софебис дуудлага худалдааны газрын Европ дахь салбарын захирал Филипп Вон ярихдаа "Энэ алмаазыг өөрийн болгосон хүн энгийн худалдан авагч биш, түүхэн үнэт эдлэлүүдийг цуглуулдаг цуглуулагч байж таарна, Боу Санси бол үнэт эдлэл гэхээсээ илүүтэйгээр урлагийн бүтээл" гэжээ.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш