Мэдээ, кино, спортын гээд маш олон төрлийн суваг байдаг. Тэгвэл Америкт нохдод зориулсан телевизийн суваг шинээр нээгджээ. Dog TV-г үүсгэн байгуулагчдын ярьж байгаагаар энэ суваг эзэд нь ажилдаа явсан хойгуур нохдыг уйдаахгүй юм байна.
Доктор Николас Додман тайлбарлахдаа "Mаш олон нохой байна, АНУ-д 80 сая нохой байдаг, маш олон айл нохойгоо гэртээ ганцааранг нь өдрийн найман цагаас дээш хугацаагаар үлдээдэг, энэ хугацаанд нохойнд хийх зүйл олддоггүй" гэжээ.
Додманы хэлснээр шинэ сувгаар гарах нэвтрүүлгүүдийг нохойнд зориулан бэлтгэсэн байна. Тэрээр ярихдаа "Нохой улаан, ногоон өнгийг ялгадаггүй гэдгийг бид мэднэ, тиймээс манай сувгаар гарах нэвтрүүлгийн өнгийг нохойнд зориулж өөрчилж сайжруулсан, харин дууны хувьд дөрвөн хөлт найзууд маань дуу хөгжим, уянгатай аялгуулаг дуу чимээнд дуртай гэдгийг мөн бодолцож үзсэн, нохой бусад нохойнуудаа болон хүмүүсийг харах дуртай, мөн бөмбөг өшиглөж байгаа зэрэг хөдөлгөөнтэй зүйлсийг харах дуртай" гэжээ.
Dog TV-гийнхний баталж байгаагаар энэ суваг таны хамгийн үнэнч нөхрийн айдас түгшүүрийг бууруулж, тайвшруулах гэнэ. Доктор Додманы хэлснээр Америкт нийт тэжээвэр нохдын 15 хувьд нь тайван бус шинж тэмдэг илэрчээ. Тэрээр ярихдаа "Гол шинж тэмдгүүд гэвэл нохой зүй бус зан авир гаргаж, их дуу чимээтэй болно, танай хөрш нохой чинь ихээр хуцаж улих зэргээр саад учруулж байгаа талаар мэдээлэх хүртэл та энэ талаар мэддэггүй, хаалга самардах, хогийн сав руу орох зэрэг зан авир гаргавал нохой хэвийн бус байна гэсэн үг" гэжээ.
Dog TV-гийн удирдлагууд шинэ сувгаа Америк даяар цацахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ төлөвлөгөө биелбэл олон сая нохой ганцаардах зовлонгоос ангижирч магадгүй юм.
Э.АМАР