Норвегийн Осло хотод Андерс Брэйвикийг шүүх хурал үргэлжилж байгаа. Мягмар гаригт шүүх танхимын гадна гэнэтийн үйл явдал болжээ. 50 орчим насны нэгэн эр өөрийгөө шатаасан байна. Цагдаа нар болон түргэн тусламжийнхан шүүхийн гадна яаралтай ирж, хэвлий цээж хэсгээрээ хүндээр түлэгдсэн эрийг эмнэлэгт хүргэжээ. Цагдаа нарын мэдээлснээр тэрээр шүүхийн байрны гаднах аюулгүйн хашлагыг давахаар оролдсон байна. Энэ хэрэг явдал шүүх танхимд Утояа арал дээр болсон халдлагаас амьд үлдсэн хүмүүс мэдүүлэг өгч байх үед болжээ.
Тэрээр ямар учраас өөрийгөө шатаахаар оролдсон нь тодорхойгүй байна.
Андерс Брэйвик өнгөрсөн оны долдугаар сард хоёр удаа халдлага үйлдэж 77 хүний аминд хүрсэн ч өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа юм. Утояа арал дэр болсон хадлагын үеэр амиа алдсан 69 хүний ихэнх нь өсвөр насны хүүхдүүд байжээ.
Халдлагын үеэр гарандаа буудуулсан, 17 настай Марта Йоханне Свендсен бусадтайгаа хамт байшинд нуугдаж байх үед Брэйвик цонх руу буудсан гэж хэлсэн байна. Харин өөр нэг гэрч болох Эвен Андре Клеппен хүмүүсийг сургуулийн байрлуу хэрхэн авчирсан талаараа ярьжээ. Тэд бүх хаалга цонхыг нь хаасан байна. Сургуулийн байранд нуугдсан 47 хүн бүгд амьд гарсан юм.
33 настай Андерс Брэйвик буруутай нь тогтоогдвол 21 жил хоригдох ял сонсоно. Түүнийг ялаа эдэлж дууссан ч нийгэмд аюул учруулна гэж үзвэл үргэлжлүүлэн хорих юм байна.
Э.АМАР