logo
Барак Обама Дэвид Бекхэмийг

Барак Обама Дэвид Бекхэмийг "ичээв"

2012/05/18
Мягмар гаригт Америкийн ерөнхийлөгч Барак Обама Дэвид Бекхэм, Ландон Донован болон "Лос Анжелес Галакси" багийн бусад гишүүдийг Цагаан ордны East Room танхимд хүлээн авч уулзжээ. Тэрээр уулзалтын үеэр олон од тоглогчтой энэ багийг хөл бөмбөгийн "Miami Heat" гэж хошигносон байна.
Цагаан ордонд цугласан хүмүүс алга ташиж, Английн хөл бөмбөгийн ахлагч байсан Бекхэм болон түүний багийнханд баяр хүргэжээ. Учир нь тэд Америкийн хөл бөмбөгийн лигт түрүүлсэн.
Обама хэлэхдээ "Багийн гишүүдийн тал нь хүүхдүүд чинь байж болно гэж би Бекхэмд хэлсэн, бид хөгширч байна шүү дээ, талбайд сайн тоглолт үзүүлэхийн зэрэгцээ өөрийн нэрээр дотуур хувцасны брэнд гаргаж чадах хүн ховор" гэжээ.
Обамаг хошигнох үеэр Лос Анжелес Галакси багийнхан болон танхимд цугласан хүмүүс инээд алдацгаасан байна.
Америкт нэр хүндтэй од болоод байгаа Бекхэм H&M брэндийн дотуур хувцасны рекламанд тоглосон. Уг дотуур хувцасны коллекцийн рекламыг өнгөрөгч хоёрдугаар сард Superbowl-ын шоуны үеэр Америкийн 160 сая үзэгчийн өмнө үзүүлсэн юм.
Цагаан ордонд болсон уулзалтын төгсгөлд Лос Анжелес Галакси багийн ахлагч Донован Обамад өөрийнх нь нэрийг бичсэн өмсгөлийг дурсгажээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш