Аливаа шинэ зүйлийг сурч, өөрийгөө дайчлахад хэзээ ч оройтдоггүй гэж ярьдаг. Тэгвэл 93 настай энэ эмэгтэй йогоор эрчимтэй хичээллэж, сурсан мэдсэнээ бусдад зааж сургаж байна. Тао Поршон Линчийг хамгийн өндөр настай йогийн багш хэмээн Гиннесийн номонд бичжээ. Тэрээр ойрынх хугацаанд бэлтгэл сургуулилтаа зогсоох төлөвлөгөөгүй байна.
Тао ярихдаа "Би амьсгал хураатлаа йогийн хичээлийг заах болно, би йогт маш дуртай, энэ миний амьдралыг гэрэл гэгээтэй болгож, хүн бүрт инээмсэглэл бэлэглэдэг" гэжээ.
Таогийн амьдралд сайн сайхан дурсамжууд олон байдаг. Энэтхэгт байхдаа буюу бага залуугаасаа йогоор хичээллэж эхэлсэн тэрээр загвар өмсөгч, жүжигчин, чадварлаг бүжигчин байжээ. Тао 61 жилийн өмнөөс йогийн хичээл зааж эхэлсэн бөгөөд өөрийн 400 сурагчаа бүгдийг нь хүүхэд гэж үздэг аж.
Түүний йогийн хичээлд сууж байгаа Марша Мендел ярихдаа "Тэр үнэхээр гайхалтай эерэг энергитэй, энэ нь намайг энд ирэхэд хүргэсэн" гэжээ. Харин Хелена Норд-Ли ярихдаа "Хэрэв би 94 –тэй байсан бол йогоор хичээллэж чадахгүй байсан байх, тэр надаас илүү эрүүл чийрэг, энэ нь надад сайнаар нөлөөлж байгаа, тэр үнэхээр гайхалтай" гэжээ.
Тэгэхээр нас дээр гарсан ч залуу, эрүүл чийрэг байхын нууц юу вэ? Багш Тао бүжиг, йогоор хичээллэж, идэвхтэй амьдарсны ачаар эрүүл байгаа гэдгээ тайлбарласан байна.
Сайн удам, эсвэл хувь заяаны аль нь түүнийг урт наслахад нөлөөлсөн нь тодорхойгүй ч нэг зүйл тодорхой байна. Тао багш маш өөдрөг залуу сэтгэлгээтэй хүн бөгөөд энэ зун 69 настай хамтрагчтайгаа хамт танго бүжгийн тэмцээнд оролцох юм байна.
Э.АМАР