Америкийн поп од Лейди Гагагийн Индонезид хийхээр төлөвлөөд байсан тоглолтын тасалбар зарагдаж дууссан байна. Гэвч тэрээр энэ тоглолтоо цуцлах шаардлагатай болжээ. Учир нь Исламийн хатуу үзэл баримтлалыг дагагчид болон хууль тогтоогчид түүний хэт задгай хувцаслалт болон бүжгийн хөдөлгөөнүүд нь хүүхэд залуучуудад муу үлгэр дууриал үзүүлнэ гэж үзсэн байна. Тиймээс энэ улсын цагдаагийн газраас 6-р сарын 3-нд болох байсан “Born This Way Ball” тоглолтыг хийх зөвшөөрлийг олгохоос татгалзжээ.
“Зарим ард иргэд Лэди Гагаг эсэргүүцэж байгаа. Бид тэдгээр хүмүүсийг эмх замбараагүй байдал бий болгоосой гэж хүсэхгүй байна. Тоглолтонд зөвшөөрөл олгосноор нийгмийг бухимдуулж хурцатгах зүйл хиймээргүй байна” гэж цагдаагийн газрын төлөөлөгч хошууч генерал Сауд Усмен Насутион лхагва гаригт мэдэгдсэн байна.
240 сая хүн амтай Индонези улсад лалын шашинтнуудынхаа тоогоор тэргүүлдэг байна. Хэдийгээр энэ улс шашны хүлцэнгүй байдлын удаан хугацааны түүхтэй боловч цөөн тооны хэт туйлшрагч хүмүүс сүүлийн жилүүдэд гарч ирэх болжээ.
Хатуу үзэл баримтлалыг дагагчид Лейди Гагагийн шоу нь Индонезичуудын ёс суртахуунд муугаар нөлөөлж магадгүй хэмээн түүнийг ил тодоор шүүмжилжээ. Тэдний зарим нь Гагаг онгоцноос буухад нь саад учруулна хэмээн заналхийлсэн байна.
Исламийн шашныг Хамгаалагч Фронт байгууллагын тэргүүн Салим Алатас ярихдаа “Тэр дуунуудаараа дамжуулан соёл, ёс суртахуун болон шашны ёс журамд үргэлж хор уршиг учруулдаг, хэрвээ Жакартад үймээн гаргахыг хүсч байвал, тоглолтоо зохион байгуулж болно. Бид нар баривчлагдан, манай байгууллагыг тарааж, эсвэл бид нар алагдсан ч хамаагүй бид Исламын шашин болон улс үндэстнээ хамгаалахаас айхгүй” гэсэн байна.
Индонезийн хууль тогтоогчид болон шашны тэргүүнүүд мөн адил байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй байж магадгүй хэмээн санаа зовсон Жакарта хотын цагдаагийн байгууллага тоглолтыг зөвшөөрлийг цуцлах санал гаргасан гэнэ.
52.000 хүний суудалтай Жакартагийн Гелора Бунг Карно цэнгэлдэхэд хийхээр төлөвлөөд байсан Лейди Гагагийн тоглолтын тасалбарын тал хувь нь эхний хоёр цагт борлуулагдаж дууссан юм. Тиймээс энэ нь түүний Азийн орнуудад хийсэн тоглолтуудаас хамгийн том нь байх байжээ.
Жакартад тоглолтын зөвшөөрлийг тоглолт болохоос гурван долоо хоногийн өмнө голдуу өгдөг ч зөвшөөрлөө авахаас өмнө тасалбараа борлуулах нь түгээмэл үзэгдэл юм. Тоглолтын тасалбарын мөнгийг нөхөн төлөх эсэх нь одоогоор тодорхой бус байна.
Лейди Гагагийн аялан тоглолт өнгөрсөн сарын сүүлээр эхэлсэн бөгөөд ихэнх тоглолтуудынх нь тасалбар зарагдаж дуусчээ. Консерватив үзэлтнүүд эсэргүүцэл үзүүлсний улмаас Өмнөд солонгост болсон тоглолтыг 18 –аас доош насныхныг үзэхийг хориглосон билээ.
Э.АМАР