Францын шинэ ерөнхийлөгч Франсуа Олланд тангарагаа өргөснийхөө дараа төрийн ажилдаа шуурхайлан орж, Германд айлчиллаа. Тэрээр канцлер Ангела Меркелтэй уулзсах үеэрээ Европын Холбооны эдийн засгийн хямралыг шийдэхийн тулд Германтай хамтран ажиллахаа амлажээ.
Францын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Франсуа Олланд мягмар гаргит тангарагаа өргөсөн байна. Тэрээр тангараг өргөх ёслолоос хэдхэн цагийн дараа Берлинд хүрэлцэн ирж, канцлер Ангела Меркелтэй уулзжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Олландын сууж явсан онгоц Берлинийг чиглэн нисч байх зуур цахилгаан цахиж, цаг агаарын байдал муу байсан тул Парис руу буцаад ниссэн байна. Гэвч Социалист ерөнхийлөгч өөр онгоцоор дахин нисч өмнө нь төлөвлөснөөсөө нэг цаг 30 минутын дараа Германы нийслэлд иржээ.
Германы удирдлагууд Францын шинэ ерөнхийлөгчийг ёслол хүндэтгэлтэйгээр угтан авсан байна. Үүний дараа Олланд Меркел нар хамтран хэвлэлийн хурал хийлгэжээ. Тэд өрийн хямралд өртөж, эдийн засаг нь хүндхэн байгаа Грек улсыг евробүсээс гаргахгүй байхыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Олланд энэ үеэр Европын Холбооны эдийн засгийн хямралыг шийдэхийн тулд Германтай хамтран ажиллахаа амлажээ. Мөн тэрээр улс болгон эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх санал санаачилгуудаа танилцуулах хэрэгтэйг онцолсон байна. Жишээ нь евробонд гаргаж болохыг тэрээр дурджээ. Харин Германы тал бонд гаргахыг үргэлж эсэргүүцдэг байсан юм.
Олланд сонгуулийн компанит ажлынхаа үеэр Европын холбооны санхүүгийн гэрээг дахин авч үзэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн. Харин канцлер Меркел гэрээний заалтуудыг өөрчлөх боломжгүй гэж мэдэгдсэн байна.
Евробүсийн хамгийн том эзийн засагтай хоёр улс болох Герман, Франц нь ЕХ-ны гишүүн улсуудад олгодог сангийн хөрөнгийн ихэнхийг гаргадаг юм. Тиймээс энэ хоёр улс Европыг хямралаас гаргах бодлого стратегийг тодорхойлоход голлох шийдвэрийг гаргана.
Өчигдөр гарсан албан ёсны мэдээллээс үзэхэд Францын эдийн засаг 2012 оны эхний улиралд өсөөгүй байна. Харин Германы эдийн засаг энэ оны эхний гурван сарын хугацаанд 0.5 хувиар өсчээ.
Франсуа Олланд Францад тулгараад байгаа сорилтуудыг маш сайн мэдэж байгаагаа хэлээд тэдгээр сорилт бэрхшээлүүдийг товчоор их өр, сул өсөлт, өрсөлдөх чадвар суларсан, Европ хямралаас гарахын тулд хүндрэлтэй байна хэмээн тодорхойлжээ.
Олланд Парламент дахь Социалист бүлгийн тэргүүн Жан Марк Эрог ерөнхий сайдаар томилсон байна.
Э.АМАР