Д.Сүхбаатарын талбайд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нээлттэй өдөрлөг боллоо.
Тус яам “Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд өнгөрсөн 4 жилд хийсэн ажил, хүрсэн үр дүнгээ иргэдэд тайлагнаж, мэдээлэл өгөн, цаашид хэрэг болох ажил хэрэгч саналыг нь сонсов.
Яамны танилцуулгаас үзвэл Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 38 зорилт, 96 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд хэрэгжилт 96.3 хувийн биелэлттэй байна.
Тухайлбал жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 62.6 хувийг дотоодынхоо ургацаас хангадаг болсон, 13 сая төл хүлээн авч бойжуулснаар малын тоо 36 сая хол давсан нь сүүлийн жилүүдэд гарч байгаагүй амжилт бөгөөд энэ жил 15 саяас доошгүй төл хүлээн авах төлөвтэй байгааг салбарын яам онцоллоо.
Ноос, ноолуур, арьс шир, оёдол, сүү, сүүн бүтээгдэхүүн, ус, ундаа, өндөг, жимс, жимгэний үйлдвэрлэл жил дараалан өссөн бол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид 288 тэрбум төгрөгийн зээл авч, 16 тэрбум гаруй төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн байна. Энэ бүхний цаана хэдэн арван мянган ажлын байр хадгалагдан, олон тооны үйлдвэр, үйлчилгээ, цех шинээр ашиглалтад орсон гэсэн үг юм.
“Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалахын яам энэ сарын 25-ныг дуустал хуваарийн дагуу Д.Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион, өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа иргэдэд тайлагнаж, санал, бодлыг сонсон зөвлөгөө өгч, төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс хүргэх аж.