Дархлааны системийн үндсэн функцийг эд эс гүйцэтгэдэг. Эдгээр нь ходоод, уушиг, элэг зэрэг дархлааны эд эрхтэнд оршдог.
Мөн түүнчлэн тархинд боловсрогдоно. Үүний сацуу нас ахих тусам хөгшрөх хугацаа урагшилна. Гэхдээ биологийн нас хүн бүр өөр өөрийн онцлогтой. Зарим хүн 50 насанд л өвгөрсөн мэт харагдаж, өвчин зовлонд ээрэгдэж байхад нөгөө хэсэг нь 70, 80 хүрсэн ч дотоод сэтгэлээрээ залуу эрч хүчтэй байдаг.
Хэвлийд үр бүрэлдсэнээр хөгшрөх процесс эхэлдэг нь тогтоогджээ. Дархлааны систем цаг хугацааны явцад үйл ажиллагаа нь буурч хорт хавдар болон бусад дархлаагаар эсэргүүцэх өвчний өмнө хүчин мөхөсдөх нь бий. Өөрөөр хэлбэл, дархлааны системийн үр ашиг сулардаг.
Уг процессыг хэрхэн удаашруулах вэ?
Дархлааны системд мэдрэлийн, бамбай булчирхайн, хоол боловсруулах зэрэг бусад системээр дамжуулан шууд нөлөөлөх боломжтой.
Түүнчлэн:
- Хөдөлгөөнт хэв маягийн амьдрал,
- Бие махбодын идэвхжил,
- Чийрэгжүүлэлт,
- Эрүүл хооллолт зэрэг нь дархлааг сайжруулна.
Харин архи тамхи болон таргалалт, байнгын гуниг гутрал нь сөргөөр нөлөөлнө. Мөн эм тариагаар дархлааг сайжруулах асуудлыг эмч мэргэжилтэнтэй зөвлөж шийдэх нь зөв. Дархлааг бэхжүүлэх хүчирхэг арга хэрэгслүүдийн нэг бол вакцин тариа юм. Уушигны үрэвсэл болон ханиад томууны эсрэг вакцин бий.
Гэхдээ нас ахих тусам уушигны үрэвсэл болон ханиад томуу нь хүндрэлтэй явагдаж, вакцин ч тусаа өгөхгүй байх нь явдал бий.
/Хань/