Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны сайдын 2012 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 29/А/37 тоот хамтарсан тогтоол/ тушаалаар баталсан “Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журам”-д нэмэлт, өөрчлөлт орж, сонгууль өгөх иргэд Дипломат төлөөлөгчийн газар хоёр удаа ирэх шаардлагагүй болжээ.
Тодруулбал, иргэд тухайн оршин суугаа орныхоо Дипломат төлөөлөгчийн газарт сонгуульд оролцож, санал өгөх тухайгаа иргэний гадаад паспортын хуулбарыг хавсарган шуудан, цахим шуудан, факсаар илгээж бүртгүүлэх боломжтой болсон байна.