Хил дамнан хууль бус наймаа эрхэлдэг байсан Лай Чансин гэгч этгээд бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлжээ. Энэ тухай Хятадын Төв телевиз Сямэнь хотын Ардын шүүхийн шийдвэрийг үндэслэн мэдээлэв.
Лай Чансин нь авлигач түшмэдийн тусламжтайгаар 1996-1999 оны хугацаанд Сямень боомтоор нийтдээ 10 тэрбум доллараар үнэлэгдэх газрын тосны бүтээгдэхүүн, суудлын тэрэг, тамхи, цахим техникийн хэрэгсэл, нэхмэл бүтээгдэхүүнийг хууль бусаар хил дамнуулан наймаалж байжээ. Түүнийг татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт буруутгаж байсан боловч хууль сахиулах байгууллагынхан баривчилж чадаагүй байна. 1999 онд тэрбээр гэр бүлийнхний хамтаар Канад улсад зугтан гарч, улс төрийн орогнол хүсэн олон жилийн турш гэрийн хорионд байжээ.
Хятадын эрх баригчид Канадын талтай 12 жилийн турш хэлэлцээ хийсний эцэст гэмт этгээдийг цаазаар авахгүй гэсэн болзолтойгоор 2011 оны зун эргүүлэн авсан байна.
Б.Адъяахүү
МОНЦАМЭ