5-р сарын 8-ны өдөр Хятадын гурван загас агнуурын онгоцыг эзлэн авсан Умард-солонгосын далайн дээрэмчид барьцааныхаа хэмжээг өсгөж 2,7 сая юань /428 мянган долл./ болгон өсгөжээ. Өмнө нь мэдээлж байснаар, Хятад болон БНАСАУ ын хоорондын зүүн-хойд эргээр явж байсан Хятадын агнуурын гурван хөлөг онгоцны 29 загасчныг шар тэнгист умард-солонгосын зэвсэглэсэн барьсан. Нөгөөтэйгүүр, өнөөг хүртэл умард-солонгосын чухам далайн дээрэмчид юм уу, цэргийнхэн юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Хөлөг онгоцны эзэн Сунь Цай хуэй ярихдаа, загасчдыг тусгай дугаартай БНАСАУ-ын цэргийн завиар авч явсан. Түүний ярьснаар, онгоцон дээр зэвсэгтэй цэнхэр малгайтай, цэргийн дүрэм хувцастай зэвсэгтэй хүмүүс байсан.Түүний хэл байгаагаар, хүмүүс тэнгисийн хилийн зурвасаас 10 миль газрын зайтай загас барьж байхад тэднийг хулгайлжээ. Хөлөг онгоцны эздийн ярьснаар, хятадын онгоцнуудыг баривчлах тохиолдолууд нь олонтоо гарах болсон юм. Дээрэмчид БНАСАУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийхэнтэй нилээд нягт холбоотой аж. Шар тэнгисийн усанд Хятадын усан онгоцуудыг барьж байгаа тухай мэдээллийг ХМХ-үүд болон Ляонин мужийн загас агнуурын удирдах газар батласан юм. Одоогийн тохиолдол нь хятадын усанд хятадын иргэдийг барьж буй нь ер бусын аж. Өмнө нь БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй сэтгүүлчдэд мэдээлэхдээ, болсон явдлыг шийдвэрлэхийн тулд Бээжин умард-солонгосын албан ёсны хүмүүстэй нягт холбоо тогтоогоод байна. Хятадын тал БНАСАУ ын талаас хятадын хөлөг онгоцнуудад аюулгүй байдал болон онгоцын багийнхны хууль ёсны сонирхолуудыг хангахыг шаардсан гэж дипломат хэлэв.