logo
АНУ Иранд цохилт өгөх төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй

АНУ Иранд цохилт өгөх төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй

2012/05/19
Олон улсын зургаан зуучийн Тегерантэй хийх хэлэлцээ урагш ахисан ч АНУ Иранд цохилт өгөх төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд өнөөдөр Вашингтонд мэдэгдлээ. АНУ ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа боловч хүч хэрэглэхээс татгалзахгүй байна гэж Нуланд онцлов. АНУ ираны цөмийн барилга байгууламжуудад цохилт өгөх төлөвлөгөөг боловсруулж дууссан хийгээд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд бүрэн бэлэн байна гэж өчигдөр АНУ-аас Израильд суугаа элчин сайд Даниэль Шапиро мэдэгдлээ. Олон улсын зургаан зууч (НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүн улс ба Герман) Ирантай 5-р сарын 23-нд Багдадад ээлжит хэлэлцээ хийж эхлэнэ. Урьд өмнө хэлэлцээ хийгэгчид  4-р сард Стамбулд хийсэн түрүүчийн хэлэлцээний үр дүнг нааштай үнэлсэн билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш