НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ хил зааглах Абьей бүсэд аюулгүй байдлыг дэмжин сахиулах НҮБ-ын хүчний /ЮНИСФА/ мандатыг дахин 6 сараар сунгах шийдвэр гаргажээ. Пүрэв гарагт санал нэгтэйгээр гаргасан шийдвэр ёсоор "Африкийн Холбооны зуучлалтайгаар Аддис-Абеба хотноо өнгөрсөн оны зургадугаар сарын 20-ны өдөр Судан болон Өмнөд Судан улсын хооронд байгуулсан тохиролцоо ёсоор тухайн бүс нутгийн засаг захиргааг байгуулах асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг" дээрх 2 улсаас шаардсан байна.
Хэлэлцээр ёсоор, Абейд олон улсын энхийг сахиулах хүчний оролцоотой цэрэггүй бүс байгуулах юм.
Хартум болон Жубагийн эрх баригчид Суданы нутаг дэвсгэр дэхь газрын тосны асар их баялаг бүхий нийт ордын 65 хувь нь орших уг бүс нутгийг хоорондоо булаацалдан маргалдаж байгаа ажээ.
Судан болон Өмнөд Суданы хилийн шугамын дагуу үүссэн нөхцөл байдал нь дэлхийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл анхааруулсан байна. Түүний сацуу, Өмнөд Судан улс Абьейгаас арми, цагдаагийн хүчнээ татан гаргасныг дэмжээд "өөрийн цэргийн болон цагдаагийн хүчнийг ямар нэгэн болзолгүйгээр, нэн даруй гаргахыг" Суданы засгийн газраас шаарджээ.
ЮНИСФА нь НҮБ-ын АЗ-ын 2011 оны зургадугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор байгуулагдсан байна. Тухайн үед Өмнөд Судан улс тусгаар тогтнолоо зарлахаас хэдхэн долоо хоногийн өмнө Суданы цэргүүд Абьей бүсийг эзлэн авчээ.
Энэ оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар, ЮНИСФА-гийн бүрэлдэхүүнд Этиоп, ОХУ, Руанда, Тунис улсын 3799 цэргийн албан хаагч багтаж байна.
Б.Адъяахүү