Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяхугийн хэлснээр "Иран улс цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээг санаатайгаар сунжруулан цаг хожих" гэж байгаа аж. Тэрбээр Чехэд хийж буй айлчлалынхаа үеэр ингэж мэдэгджээ.
Прага хотноо Чехийн Ерөнхийлөгч В.Клаустай хийсэн хэлэлцээнийхээ үеэр тэрбээр "Умард Солонгосын нэгэн адилаар цаг хожих зорилгоор иранчууд хэлэлцээ хийж байна" гэж хэлээд "Лалын Бүгд Найрамдах Иран улс цөмийн хөтөлбөрөө зөвхөн энхийн зорилгоор хэрэгжүүлж байгаа гэдэгт итгэхгүй байгаагаа" мэдэгджээ.
"Кум хотын ойролцоох Форду объектоо бүрмөсөн хааж, түүнчлэн уран баяжуулах бүхий л үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоох шаардлага тавих нь Ирантай хийж буй хэлэлцээрийн үндсэн болзол байх ёстой" гэж Израилийн Ерөнхий сайд мэдэгдсэн байна.
Энэ сарын 23-ны өдөр 5+1 бүлгийн орнууд болон Иран улсын хооронд хийж буй хэлэлцээний ээлжит үе шат Багдад хотноо болох ёстой. Өмнө нь Туркийн Истанбул хотноо дөрөвдүгээр сарын 14-нд болсон хэлэлцээний үр дүнг Талууд нааштай үнэлжээ.
Б.Адъяахүү