logo
Баялгаа цөлмөдөг улсуудыг жагсаажээ

Баялгаа цөлмөдөг улсуудыг жагсаажээ

2012/05/19
Дэлхийн онгон байталийг хамгаалах сан «Living planet report 2012» тайландаа газрын баялгаа хамгийн ихээр ашигладаг орнуудыг нэрлэжээ.

Эрдэмтдийн нотолж буйгаар, байгалийн баялаг олборлох ажиллагаа нөхөн сэргээлтээс хоёр дахин хурдан өрнөж байна. 2030 он гэхэд хэрэглээ одоогийнх шиг хурдтай өсвөл бидэнд хоёр гараг байгаад ч хүрэлцэхгүй. Байгалийн баялаг хүн амын түргэн өсөлтийн улмаас эрчимтэй түргэн шавхагдаж байна. Дэлхийн хүн ам 1950 оныхоос хоёр дахин олширч долоон тэрбумд хүрсэн билээ. Энэ тоо 2050 онд 9,3 тэрбум болно гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Ус, нефть, хий, ой, хөдөө аж ахуйн эдэлбэр газар зэрэг байгалийн баялгийн нэг хүнд ногдох хэмжээ ч өндер болсон байна.

2008 оны байдлаар байгалийн баялгаа хамгийн их ашигласан 25 улсын тоонд Катар, Кувейт, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Дани, АНУ, Бельги, Австрали, Канад, Нидерланд, Ирланд, Финланд, Сингапур, Швед, Оман, Монгол, Македон, Австри, Чех, Словени, Уругвай, Швейцарь, Грек, Франц, Норвеги, Испани оржээ.

Эх сурвалж: " Монцамэ"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш