Монгол Улсын МХЕГ-ын дарга Р.Содхүү, Хятадын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд дарга Сунь Давэй нар 5 дугаар сарын 17-нд Бээжин хотод уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, Засгийн газрын түвшинд хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав.
Энэ үйл ажиллагаанд Монгол Улсаас Хятад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Элчин сайдын Худалдаа, эдийн засгийн зөвлөх Д.Наран, 1 дүгээр нарийн бичгийн дарга Г.Байгалмаа, Хятадын талаас ЧХШХЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ци Сючин, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ван Сен нар байлцав.
Уулзалт, хэлэлцээрийн дараа МХЕГ-ын дарга Р.Содхүү хэвлэл мэдээллийнхэнд хандаж хийсэн мэдээлэлдээ, Монгол Улсын МХЕГ, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн газартай байнгын хамтын ажиллагаатай болох тухай олон жил ярилцаж байсан. Өнгөрсөн хугацаанд бид зөвхөн хоёр орны мэргэжлийн байгууллагын хүрээнд хилийн экспорт импортын бараанд хяналт шалгалт хийх, хорио цээрийн асуудлаар найман удаа албан бичигт гарын үсэг зурж байсан. Үүний дотор дөрвөн удаагийн санамж бичиг, таван удаагийн хилийн хорио цээрийн хэлэлцээрээр тодорхой саналуудыг авч, асуудлыг шийдэж байсан. Өнөөдөр бид өнгөрсөн хугацаанд хийсэн санамж бичгүүдийг хоёр орны Засгийн газрын хэмжээнд авч үзэн, дээрх асуудлыг Хятадын талтай хамтран гүйцэтгэх чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг авах, өргөн боломж нээгдэж байна. Хятад, Монголын талаас энэ хэлэлцээрийн хүрээнд “Дэлхийн худалдааны байгууллага”-ын өмнө хариуцлагаа хүлээх боломж бүрдэж байгаа юм. Урьд өмнө нь Засгийн газрын комисс хоорондын хэлэлцээрт зөвхөн нэг хоёр асуудал төдий болж ордог байсан бол өнөөдөр хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр болж орж байна. Энэ нь нэгдүгээрт, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр хөрш Хятад оронтой хамтын ажиллагаатай болох боломж бүрдлээ. Хоёрдугаарт, Худалдаа эдийн засгийн харилцааг хөнгөвчлөх, түүнийг түргэтгэх, бизнесийн салбарын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжийг хоёр талдаа үзүүлж, хяналт шалгалтын хүнд сурталыг хоёр талын шаардлагаар үгүй болгож, аль болох хурдан, чанартай хяналт, шалгалт хийж асуудлыг шийдэх, Гуравдугаарт, Бүтээгдэхүүний чанарт тавьсан сайн хяналт нь тухайн улсын эдийн засгийн хөгжил, технологийн дэвшлийг тодорхойлж байдаг учраас бид Хятад улсын чанартай бүтээгдэхүүнийг авч ард иргэдээ хангах улмаар энэ орны чанартай бүтээгдэхүүнийг өөрийн оронд үйлдвэрлэх гэсэн чухал ач холбогдолтой боллоо гэж тайлбарлав.
Ж.Ариунболд
МОНЦАМЭ