logo
Facebook-ийг үндэслэгч Марк Зүкерберг хуримаа хийлээ

Facebook-ийг үндэслэгч Марк Зүкерберг хуримаа хийлээ

2012/05/21
Facebook-ийг үндэслэгч Марк Зүкербергийн хувьд олон чухал үйл явдлууд давхцсан долоо хоног болж өнгөрлөө. Учир нь Facebook-ийн хувьцаа Nasdaq бирж дээр арилжаалагдаж эхэлснээр энэ компанийн өртөг 167.5 тэрбум доллар болсон. Мөн Зүкерберг олон жил үерхсэн найз бүсгүй болох Присила Чантайгаа гэрлэсэн байна.
28 настай тэрбумтан Калифорни мужийн Пало-Альто хот дахь гэртээ гэрлэх ёслолоо хийжээ. 27 настай Чаны хувьд ч тун завгүй долоо хоног болж өнгөрсөн байна. Учир нь тэрээр өнгөрөгч даваа гаригт буюу тавдугаар сарын 14-нд анагаах ухааны сургуулиа төгссөн бөгөөд энэ өдөр Зүкербергийн 28 насны төрсөн өдөр тохиожээ.
Зүкерберг, Чан хоёр одоогоос есөн жилийн өмнө Харвардад танилцаж байсан юм.
Facebook компаниNasdaq бирж дээрхувьцаагаа арилжаалж эхэлсэн.  Гэхдээ энэ компанийн хувьцааны ханшхөрөнгө оруулагчдын тооцоолж байсан шиг өндөр хувиар өсөөгүй байна.Эхний өдрийн арилжаа өндөрлөхөд38 доллараар худалдаж эхэлсэн нэгж хувьцааны үнэ ялимгүй өсч 38.23 доллар болсон байна.
Олон нийтийн харилцааны хамгийн том вэбсайтын хувьцааг арилжаалж эхэлснээс хэдхэн минутын дараа нэгж хувьцааны үнэ 10 гаруй хувиар өсч 42 доллар болж өссөн ч удалгүй буцаад унажээ. Техникийн саатлаас шалтгаалан Facebook–ийн хувьцааны арилжаа 30 минут хойшилсон байна. Facebook–ийг үндэслэгчдийн нэг Марк ЗүкербергКалифорни дахь компанийхаа удирдах байрны хувьцааны арилжааг эхлүүлжээ.
Facebook.com сайт 900 сая орчим идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд зар сурталчилгаанаас ихэнх ашгаа олдог. Гэсэн ч зарим нэг компаниуд энэ сайтаар сурталчилгаагаа хийлгэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Жишээ нь автомашин үйлдвэрлэгч Женерал Моторс компани мягмар гаригт Facebook–т сурталчилгаагаа тавихгүй гэдгээ зарлажээ.
Гэхдээ зарим судлаачид Facebook–ийн өмнө маш их боломж бололцоо байгааг хэлж байна. Майкл Пактер ярихдаа "Тэд зар сурталчилгааныхаа давтамж юм уу нэг сурталчилгааны ханшийг өсгөснөөр орлогоо нэмэгдүүлэх боломжтой, гэхдээ тэд энэ хоёрыг хослуулж ажиллах байх" гэжээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш