logo
Малайзын шүүх хар тамхи дамлагчдад ялын дээд хэмжээ оноожээ

Малайзын шүүх хар тамхи дамлагчдад ялын дээд хэмжээ оноожээ

2012/05/21
Малайзын шүүх хар тамхи боловсруулж дамласан хэрэгт буруутгагдсан таван эрийгшүүсэн байна. Мексик гаралтай Хосе Режино Гонзалес Виллареалболон түүний дүү нар болох Саймон Гонзалес Виллареал, Луйс Алфонсо Гонзалес Виллареал нарыг 2008 онд баривчлаад байжээ. Сингапурын иргэн Лим Мун Вэн, Малайзын иргэн Ли Бүн Сиан нарыг ч мөн баривчилсан байна. 
Цагдаа нар Мексик ах дүүсийг баривчлах үеэрээ тэдний байсан барилгаас 30 кг орчим метамфетамин болон энэ хар тамхийг боловсруулахад ашигладаг химийн бодисуудыг хураасан аж.
Малайзын хуулиар хар тамхи дамласан хүнд ялын дээд хэмжээ өгдөгбөгөөд Куала Лумпур хотын шүүх нэр дурдагдсан таван хүнд дүүжлэн хороох ял оноожээ.
Энэ хэрэг бусад хүмүүст анхааруулга боллоо гэдгийг прокурор Умар Саифуддин хэлжээ. Tэрээр ярихдаа "Энэ хэрэг манай улсад зочлох гадны иргэдэд сургамж боллоо гэж бодож байна, ялангуяа манай улсад ирж хар тамхи боловсруулах хүсэлтэй гадны иргэд энэ талаараа дахин бодож үзэх хэрэгтэй" гэжээ.
Харин ялын дээд хэмжээ сонссон иргэдийн өмгөөлөгч Фүн Кит Сон давж заалдана гэдгээ хэлсэн байна.
Хэрэв шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээвэл Мексикийн гурван иргэнийг дүүжлэн хороох болно. Мексикийн иргэд Азийн оронд ялын дээд хэмжээ сонсч байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй ажээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш