Хойд Солонгос Лондонд болох зуны Олимпийн гучдугаар наадмыг тохиолдуулан шинээр шуудангийн марк гаргажээ. Шинэ маркнууд ньусанд сэлэлт, хөнгөн атлетик, гимнастикийн тамирчдыг дүрсэлсэн зурагтай юм байна.
Төрийн мэдлийн хэвлэлийн газрын дизайнер Ан Чол ярихдаа "Эдгээр маркнууд өмнөхөөсөөөөр болсон, учир нь шинэ маркнууд дээр тодорхой хүмүүсийг дүрслээгүй, үүний оронд марк цуглуулагчдын анхаарлыг татах зорилгоор олимпийн төрлүүдийн эрчимтэй, хөдөлгөөнтэй байдлыг дүрслэн харуулсан" гэжээ.
Хойд Солонгос нь 1970-аад оноос эхэлж олон улсын арга хэмжээнүүдэд зориулан марк гаргаж эхэлсэн байна.
Энэ улсын тамирчид энэ жилийн олимпод эмэгтэйчүүдийн хөл бөмбөг, хүндийг өргөлт, марафон гүйлт, бөх, ширээний теннис, харваа, буудлага болон жудо зэрэг төрлүүдээр өрсөлдөхөөр болжээ.
Хойд Солонгос нь анх 1964 оны олимпод оролцож байсан юм. Харин үүнээс найман жилийн дараа буюу 1972 оны зуны олимпод анх тамирчдаа илгээж байсан байна.
Умард Солонгосын тамирчид зуны олимпоос 10 алт, 12 мөнгө, 19 хүрэл буюу нийтдээ 41 медал хүртэж байсан байна. Харин өвлийн олимпийн наадмуудаас ердөө хоёр медал авч байжээ. Тэгвэл Монголын тамирчид олимпоос нийтдээ 19 медал хүртсэн байдаг юм.
Э.АМАР