Америк, Их Британи зэрэг барууны улсуудад буяны байгууллагуудын ажиллуулдаг дэлгүүрүүд байдаг. Хүмүүс хэрэглэхгүй хувцсаа эдгээр дэлгүүрүүдэд хандивлаж болдог бөгөөд буяны байгууллага энэ мэт хуучин барааг хямд үнээр зардаг байна. Англид одоогоор ийм төрлийн 9.000 гаруй дэлгүүр байна. Эдгээр дэлгүүрүүд энэ жил нийтдээ нэг тэрбум фунтын орлого олжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос гурав дахин өссөн үзүүлэлт юм.
Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, цалин хангамж буураад байгаа учраас Англичууд хуучин бараа буюу манайхны хэлдгээр комиссын бараа худалдан авах нь нэмэгджээ.
Ийнхүү буяны байгууллагуудын ажиллуулдаг дэлгүүрүүдийн орлого өсч байгаа ч хүмүүсийн өгөх хандив буурч байгаа нь санаа зовоосон асуудал гэдгийг Charity Retail нийгэмлэгийн тэргүүн Уоррен Александр хэлж байна.
Тэрээр ярихдаа "Эдгээр дэлгүүрүүдэд тулгараад байгаа хамгийн том асуудал бол нийлүүлэлт, хүмүүсийн хандив буурсан нь асуудал болоод байгааг манай байгууллагын гишүүд хэлж байна, Английн нийт иргэдийн ойролцоогоор 75 хувьд ньхэрэглэхээ больсон дор хаяжхоёр цүнх хувцас байдаг гэсэн тооцоо бий, хэрэв тэд тэдгээр хувцсаа хандивлавал буяны байгууллагуудын ажиллуулдаг дэлгүүрүүд их мөнгө олох болно" гэжээ.
Комиссын бараа зардаг хувийн дэлгүүрүүд ч буяны байгууллагуудын ажиллуулдаг дэлгүүрүүдтэй ширүүн өрсөлдөж байгаа юм. Александр буяны байгууллагуудын нэрийг барьж, хууль бус ажиллагаа явуулж байгаа хүмүүс байгааг хэлжээ.
Их Британи болон Европын ихэнх улсад эдийн засгийн байдал тааруухан байгаа энэ үед буяны байгууллагуудын ажиллуулдаг дэлгүүрүүд цалин хангамж нь хүрэлцэхгүй байгаа иргэдийн үүрэх ачааг бага ч гэсэн хөнгөлж байна.
Э.АМАР