Дуучин Женнифер Лопез Форбес сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 алдартны жагсаалтыг тэргүүлж, Леди Гага болон телевизийн шоуны хатан хаан Опра Уинфри нарыг ардаа орхилоо. Энэхүү жагсаалтыг тухайн алдартны хийсэн ажил, гаргасан амжилт болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд дэх нэр нөлөөг нь тооцон гаргадаг аж.
42 настай дуучин, жүжигчин, бүжигчин өнгөрсөн онд 52 сая долларын орлогоор 50-р байранд жагсаж байсан бөгөөд энэ жил ийнхүү тэргүүн байр эзэллээ.
Лопез хамгийн нөлөө бүхий алдартнаар шалгарахад “Америкийн шүтээн” шоунд шүүгчээр ажилласан, хувцасны шинэ коллекци болон шилдэг борлуулалттай үнэртэй усгаргасан, мөн Twitter, Facebook сайтууд дээр олон сая шүтэн бишрэгчтэй зэрэг нь нөлөөлжээ.
Тэрээр Энрике Игласиастай хамтранэнэ зун дэлхийн орнуудаар анхны аялан тоглолтоо хийхээ зарлаад байгаа юм.
Э.АМАР