Элсэлтийн ерөнхий шалгалт явагдахад cap хүрэхгүй хугацаа үлдээд байна. Өдгөө их, дээд сургуульд шинээр элсэгчид хэдий мэргэжлээ сонгосон ч сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо хэд болохыг мэдэлгүй эргэлзэж буй байх. Элсэлтийн хураамж 4000 төгрөг байдаг. Албаны хүний тайлбарласнаар энэ бол хөнгөлөлттэй хямд үнэ гэнэ. Тиймээс хураамжийн үнийг энэ онд нэмээгүй байна. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчид эхнээсээ батламжаа гардаж эхэлжээ. Харин хөдөө орон нутгийн ЕБС-ийн төгсөгчдийн хувьд батламжаа энэ сарын 30-нд авна. Монголын их, дээд сургуулиудын консерциумаас жил болгон оюутан элсүүлэх журамд өөрчлөлт оруулдаг. Энэ жилийн тухайд зарим сургуулиуд босго оноогоо тусгайлан зааж өгчээ. Өмнөх жилүүдэд их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо 400 буюу түүнээс дээш байсан.Харин өнөө жилийн хувьд шинээр оюутан элсүүлэх босго оноогоо 400-гаар тогтоосон их, дээд сургууль цөөхөн аж. Тухайлбал, Санхүү, эдийн засгийн дээд сургууль (СЭЗДС) бүх мэргэжлээр элсэгчдийн босго оноог 620 болгож тогтоосон байна. Тус сургуулийн өдрийн ангид бизнесийн менежмент, эдийн засаг, мэдээллийн системийн менежмент, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн менежментийн мэргэжлээр оюутан элсүүлэх гэнэ. МУИС-ийн хувьд босго оноо нь 560 байхаар зааж өгчээ. СЭЗДС-ийн Сингапур, БНСУ-д сурдаг давхар мэргэжил эзэмшүүлдэг англи хэлний оноо 750-иас доошгүй байхаар журамд тусгагдаад байгаа аж.
МУИС: Тус сургуульд сурах сонирхолтой элсэгчдийн ерөнхий шалгалтын босго оноо нь сонгох мэргэжлийн хичээлээс хамаараад өөр өөр. Тухайлбал, математикийн ангид элсэн суралцах шалгуулагчид 785 оноо авсан байх шаардлагатай. Түүхийн ангид орох сонирхолтой элсэгчдийн шалгалтын босго оноо 428 байхад хангалттай гэж байна. МУИС энэ жил нийт 2420 оюутан шинээр элсүүлэх саналаа БСШУЯ-д хүргүүлжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.num.edu.mn гэсэн хаягаар орж болно.
ШУТИС: Энэ сургуульд элсэхэд босго оноо хамгийн багадаа 400 байна. Гэхдээ энэ нь мэргэжил тус бүрээс шалтгаалаад харилцан адилгүй. Шинэ хичээлийн жилд нийт 3180 оюутан элсүүлэх ШУТИС-ийн элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхлэн ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Вэб сайт нь www.must.edu.mn гэсэн шүү.
Их Засаг: Тус сургууль нь босго оноогоо 500-гаар тогтоожээ. Энэхүү онооноос 50 хувийг нь авсан тохиолдолд томилолт авах эрх нээгдэнэ. www.ikhzasag.edu.mn. Сургалтын төлбөрөө намар авдаг журмаараа авахаас гадна сургалтын төлбөрөө тодорхой хэмжээгээр нэмэх юм байна.
ХУИС: Ерөнхий шалгалтын авбал зохих онооны 50 хувийг авсан байх шаардлагатай. Энэ шаардлагыг биелүүлж чадсан бол ирэх сарын 2-ныг хүртэл бүртгэх юм байна. Харин элсэгчдийн эцсийн дүнг зургадугаар сарын 15-ны дотор нийтэд зарлаж сургуулийнхаа вэб сайтад гаргах гэнэ. Сургуулийн сургалтын төлбөрийн хувьд эрхийн бичгээ авсан хүмүүс наймдугаар сарын 27-нд бүртгүүлэхдээ сургалтын төлбөрөө бүрэн тушаасан байх шаардлагатай.
"Шихихутуг" хууль зүйн дээд сургууль: Тухайн сургуульд элсэх болзол нь ерөнхий шалгалтын авбал зохих онооны 50 хувийг авсан байх ёстой гэнэ. Бүртгүүлсэн хүмүүсийн шалгаруулалтыг наймдугаар сарын 10-ны дотор хийж элсэгчдийг 20-ны дотор бүртгэнэ. Вэбсайт www.shihihutug.edu.mn
Соёл Урлагийн Их сургууль: Элсэх эрхийг ерөнхий шалгалтын оноо, урлагийн авьяас /ур чадвар/ гэсэн хоёр шалгалтын дүнг харгалзан олгоно. Энэ сарын 30-ныг хүртэл бүртгэж ирэх сарын 5-нд эцсийн дүнг танилцуулах юм байна. Эрх авсан элсэгчдийн бүртгэл наймдугаар сарын 27-31 -ний хооронд явагдах ажээ.
ХААИС: Долоон салбар сургуульд 44 мэргэжлээр оюутан элсүүлнэ. Энэ жилийн хувьд хөдөө орон нутгаас оюутан түлхүү элсүүлэхээр төлөвлөөд байна. ХААИС-ийн оюутан элсүүлэх босго оноо 400-гаас дээш юм байна.
ЭМШУИС: Хэрэв та ЭМШУИС-д элсэн суралцах хүсэлтэй байгаа бол элсэлтийн шалгалт тус бүрт 80 хувь ба түүнээс дээш оноо авсан байх ёстой. Анагаах, уламжлалт анагаах, нүүр ам судлал, эм зүй, нийгмийн эрүүл мэнд судлал-хими, биологи, Анагаах ухааны биологи-биологи, математик Эрүүл мэндийн эдийн засаг, эрүүл мэндийн мэдээлэл зүй-математик, физикч мэргэжлээр оюутан элсүүлнэ.
БХИС: Батлан хамгаалахын их сургууль энэ жил 16 мэргэжлээр элсэлт авна. Ерөнхий шалгалт өгөх хоёр хичээлийн онооны 50-иас дээш хувийг авбал БХИС-д элсэх болзол хангасан гэж үзнэ. Шалгалтад авсан нийт оноог дараах байдлаар тодорхойлно. Ерөнхий шалгалтын хичээлүүдийн оноог эхний шалгалт 100 хувь дараагийн шалгалт 50 хувь гэсэн харьцаагаар нэмж тооцно. Тухайлбал, төрийн захиргааны удирдлагын ангид ороход нийгэм судлал, математикийн хичээлээр шалгуулна.
МУБИС: Эхний шатны ерөнхий шалгалтаар шалгалтын 60-иас дээш буюу босго оноо 600-аас дээш байх юм байна. Тухайн мэргэжлээр элсэгчдийн бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичигт суралцах мэргэжлийн хичээлд А буюу В үнэлгээтэй байх ёстой гэж байна. Техник урлал, зураг-дүрслэх урлаг, дизайн, компьютер -график дизайн, биеийн тамирын дасгалжуулагч мэргэжлээр элсэх бол ур чадварын шалгалт өгнө.
СЭЗДС: Өдрийн ангид бизнесийн менежмент, эдийн засаг, мэдээллийн системийн менежмент, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн менежментийн мэргэжлээр түлхүүоюутан элсүүлнэ. Босго оноо нь 620-иос дээш. БНХАУ-ын Далианы их сургуулийн Бизнесийн менежментийн мэргэжлээр суралцах бол математик, англи хэлний ерөнхий шалгалтад нийтдээ 620 -иос дээш, БНСУ-ын хөтөлбөрт хамрагдах бол математик-620-иос дээш, англи хэлний шалгалт-750 онооноос дээш байна.