logo
Компьютер тоглоомонд донтсон хүүхэд залуус амиа хорлох болжээ

Компьютер тоглоомонд донтсон хүүхэд залуус амиа хорлох болжээ

2012/05/21
Сүүлийн эцэг эхийн хараа хяналт суларснаас бага насны хүүхдүүд болон залуус янз бүрийн кино, дүрс бичлэг бүхий материалд хэт автан өөрийн амиа хорлох болсныг цагдаагийн байгууллагаас анхааруулах болжээ. Цагдаагийн байгууллагын үзэж буйгаар бол эл асуудлыг комьпютер тоглоомонд хэт донтох, хууль бус гадна дотны мунхруулгын шинжтэй зүйлс хэт их үзснээс улбаалан үүссэн байх хэмээн таамаглал дэвшүүлж байгаа гэнэ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороолол Туул голын бургасанд Хэнтий аймгийн Баянадга сумын харьяат 19 настай эрэгтэй Э нь хоёр бургасны хооронд өөрийгөө боомилсон байжээ. Эл хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш