Унтлагын өрөөн дэх хорио цээр;
Хэрвээ та хайрттайгаа сэтгэл хангалуун дотно харьцаатай байхыг хүсвэл ороо зөв зүг рүү харуулж байрлуулах хэрэгтэй. Орны байрлалд сайн муу гэж бас байдаг. Орны хамгийн сайн байрлал бол хаалганаас хамгийн хол, хаалгатай диагналиар өөрийн сайн зүгийн нэг рүү толгойгоо хандуулж унтахаар байрлал юм.
-Орны толгой өрөөний хаалганы чигт байх ёсгүй. Учир нь тайван унтахад тань хаалгаар урсан орж ирж буй энергийн урсгал саад болно. Ийм байрлалтай орон дээр унтдаг хосын харьцаа тогтворгүй болно. Орны толгой нь хана налсан бол байдал бүр муудна.
-Хаалга орыг огтолж байгаа мэт онгойж байж болохгүй. Хэрвээ орны нөгөө талд ахиад нэг хаалга байдаг бол байдал хоёр дахин муудаж байна гэсэн үг. ороо өөр газар байрлуулах боломжгүй бол хаалга ор хоёрыг тусгаарлаж хаалт хийж өгч болно.
-Орны хөл юм уу толгой эгц хаалга руу чиглэсэн байж болохгүй. Хаалгаар орж ирж буй энергийн хүчтэй урсгалд цохиулах болно. Толгой тань ингэж хаалга руу эгц чиглэдэг бол орныхоо байрлалыг яаралтай өөрчлөөрэй. Энэ бол “Үхэл”-ийнбайрлалюм.
-Орны тань харалдаа дээр таазны хөндлөвч, яс мод байж болохгүй. Ийм хөндлөвчний доор унтаж буй хүмүүс түүний устгагч энергийн нөлөөнд өртөх болно. Мөн амрагуудыг хагацаан холдуулахыг зөгнөнө. Засах арга нь, хиймэл тааз хийн түүнийг халхлах явдал мөн.
Толь гэрлэлтэнд хор учруулдаг: Хосын унтлагын ор толинд тусч байх нь маш муу Фэнг шү юм. Энэ нь үнэнч бус байдал үүсгэх буюу өөрөөр хэлбэл хос хоёрын дундуур өөр хүн оруулж ирдэг. Толь хичнээн том байх тусам түүний хорт нөлөө улам ихэснэ. Энэ нь ганцхан хайр дурлалд ч бус, мөн тайван унтаж амархад саад учруулдаг. Таазан дээр байрласан толинд ор тусах нь мөн муу нөлөөтэй. Ер нь унтлагын өрөөнд толь байна гэдэг нь эхнэр юмуу нөхөр нь гэрлэлтэндээ сэтгэл хангалуун бус болж гадуур өөр хэн нэгэнтэй амрагийн харьцаатай болохыг ёрлодог. Иймээс та унтлагын өрөөний толиноос зайлс хийгээрэй. Хэрэв түүнийг өөр тийш нь зайлуулах боломжгүй бол даавуу юм уу том зүйлээр бүтээж хааж бай. Ямар ч байсан та хоёр өглөө сэрээд өөрсдийгөө толинд олж хардаг байж болохгүй. Харин толь байрлуулж болох цорын ганц боломжтой байрлал бол орны ар талын хана юм. Гэхдээ энэ ханан дээр толь байрлуулахад ор харагдахгүй бол л сайн гэсэн үг. Ор ихэвчлэн эмэгтэйчүүдийн гоо сайхны ширээний толинд тусаад байдаг. Та энэ ширээгээ өөр өрөөрүү нүүлгэх боломж байхгүй бол ор тусахааргүй байрлалд зөөж тавиарай. Энэ нь мөн боломжгүй бол толио орой унтахдаа бүтээж бай.