logo
2 байшингийн дунд гацсан хүүг эсэн мэнд аварчээ

2 байшингийн дунд гацсан хүүг эсэн мэнд аварчээ

2011/06/21
Өнгөрөгч бямба гаригт Хятадын хойд хэсгийн Шаньси мужийн нэгэн тосгонд таван настай хүү тоглож яваад хоёр хананы дунд санамсаргүй гацжээ. CCTV-н дамжуулснаар бяцхан Шиао Ю хүү хоёр барилгын хоорондох 20 см зайнд тээглэсэн байна. Шаньси мужийн төв Тайюань хотын иргэд хүүг гаргахаар хэд хэдэн удаа оролдсон ч чадаагүй учраас аврах албаныхныг дууджээ. Хүүг шархдахаас сэргийлэн аврах албаныхан түүн рүү тос цацсан аж. Хоёр хананы хоорондох зайг түр тэлэхийн тулд хийлдэг гудас ашиглажээ. Ингээд сүүлд нь хүү завсраас эсэн мэнд гарч чадсан байна.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш