CIA буюу АНУ-ын тагнуулын байгууллагын вебсайтанд хакерууд халдаж, сайтыг хэдэн цагийн турш ажиллагаагүй болгожээ. Энэ талаарх мэдээлэл Твиттер сайт дээр анх тавигджээ. Твиттер сайтан дээр CIA.gov Танго ажиллагаагүй болжээ гэсэн мэдээлэл тавигдсан байв. Тагнуулын байгууллагын вебсайтыг жагсаалаас гаргасан байж болзошгүй Лулз Секьюрити хакерийн бүлэг сайтан дээрээ хайрын тухай дуу шүлэг тавьдаг юм байна. Гэхдээ албаны хүмүүс тагнуулын байгууллагын вебсайтанд хакерууд халдаагүй. Ачаалал их байснаас түр хугацаанд зогссон гэж мэдэгдсэн байна. Интернетийн аюулгүй байдлын зөвлөгч Хему Нигамын ярьж байгаагаар засгийн газрын сайтанд хакерууд халдсан нь нэг ёсны сургамж болсон байна. АНУ-ын засгийн газар техник технологио сайжруулж, аюулгүй байдлаа хамгаалахгүй бол төрийн нууц мэдээлэл алдагдах, дайснуудын гарт орж болзошгүй гэж Хему Нигам анхааруулсан байна. Викилийкс сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг баривчилсны дараа Лулз Секьюрити хакерийн бүлэг эсэргүүцлээ илэрхийлж банк санхүүгийн байгууллагуудын сайтанд халдаж байжээ. Лулз Секьюрити өнгөрсөн сард SONY компанийн вебсайтад халдаж худалдан авагчдын хувийн мэдээллийг авсан байж болзошгүй юм байна. Тагнуулын газрын дарга Леон Пнетта Кибр халдлага нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа хамгийн тулгамдсан асуудал болохыг хүлээн зөвшөөрч, Япончууд 1941 онд Сувдан эрэгт халдаж байсантай адил хэмжээний том асуудал болохыг онцолсон байна. Кибр халдлага нь огт шинэ зүйл биш юм. Хэдэн сарын өмнө Олон Улсын Валютын сан кибр халдлагад өртсөн. Гүүглийн GMAIL мөн кибр халдлагад өртөж, Хакерууд Хятадад байрладаг бөгөөд АНУ-ын улс төрчдийн хувийн мэдээлэлд халдах гэж оролдсон гэж ГҮҮГЛ мэдэгдэж байсан юм.