Баян бизнесмэнтэй гэрлэж, хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр зэхэж буй топ модель Д.Пүрэвсүрэн өөрийнхөө жирэмсэн үеийн зургийн Facebook хуудсандаа хадгалжээ. Хэдийгээр алтны магнат эртэй дэр нэгтэж, тайз дэлгэцийн олон дүр бүтээсэн ч гэлээ жүжигчин бүсгүйд нууцлах зүйл багагүй байгаа нь ойлгомжтой. Харин хэсэг хугацаанд ганц бие амьдралаар замнасан топ бүсгүйд шинэ амьдралаа хүлээж авах сэтгэлзүйн бэлтгэл болон үр хүүхэд чухал гэдэг нь мэдээж. Тиймдээ ч хөл хүнд гэдгээ нэлээд нууцалсан бөгөөд загварын тайзнаас буусан цагтаа хэвлэл мэдээллийн хараанд өртөж, хайр дурлалынхаа паянг дэлгэсэн удаатай. Өдгөө төрөх дөхөж буй топ бүсгүй удтал хүлээсэн шинэ хүнээ ихэд өхөөрдөн хайрлаж буйгаа илэрхийлэхийн сацуу хэрэгт дуртай зарим нэгэнд зориулан хөл хүндтэй байгаа зургаа энэ хуудсандаа оруулсан байна.
Р.ЕСҮЙ
Р.ЕСҮЙ