logo
Уилл Смитийг үнсэх гэснийхээ хариуд нударганы амт үзжээ

Уилл Смитийг үнсэх гэснийхээ хариуд нударганы амт үзжээ

2012/05/22
“Хар хувцастнууд 3” киноны нээлтийн ажиллагаанд оролцохоор нэрт жүжигчин Уилл Смит Москвад иржээ. Киноны нээлтийн өмнө Смитийг улаан хивс дээгүүр алхах үеэр Украины телевизийн нэгэн сэтгүүлч хайртай жүжигчнээ үнсэхээр гэнэт олны дундаас тэмүүлээд гараад иржээ. Гэвч Уилл Смит сэтгүүлчийг өөртөө ойртох боломж олгоогүйн зэрэгцээ зөрүүлээд цохиод авсан байна.

“Хашилтыг даваад тэр эр гараад ирсэн. Гэнэт л Смитийн дэргэд ирчихсэн байхыг бид олж харсан. Уилл өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй болсон л доо. Уг нь одод иймэрхүү үйлдэлд их тайван ханддаг. Харин Уилл Смит хэн нэгэн эрд үнсүүлээд зогсохыг хүсээгүй бололтой” гэж кинотеатрын хамгаалагч хэвлэлийнхэнд ярьжээ.
“Таныг үнсэх нь миний мөрөөдөл гэж хэлээд түүнийг үнсэж, тэврэх л гэсэн юм” хэмээн Уилл Смит рүү тэмүүлээд нударгын амт үзсэн сэтгүүлч эр гомдоллосон байна.
Харин Уилл Смит болсон явдлын тухай “Тэр намайг бүр уруул дээр үнсэх гэж дайрсан шүү дээ. Тэгж болдог юм уу? Харин ч гайгүй зөөлөн цохьсонд баярлаж яваг тэр” гэж уурлан өгүүлжээ.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш