Монгол улсын нутаг дэвсгэрээс олдсон байж болох сайн хадаглагдсан үлэг гүрвэлийн араг ясыг Нью-Йоркын Херитаэж Аукшионс дуудлага худалдааны газар нэрээ нууцалсан хувь хүнд сая доллароор зарсан байна. Энэ дуудлага худалдаан дээр Хойд Америкийн Tyrannosaurus Rex төрлөөсөө арай бага хэмжээтэй азийн Tyrannosaurus Bataar-ын араг ясыг дуудлага худалдаанд тавьсан байна гэж орон нутгийн ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Одоогоос 70-65 сая жилийн тэртээ оройтсон шохойн үед одоогийн Монгол улс, Хятад улсын нутаг дэвсгэр дээр Tyrannosaurus Bataar амьдарч байсан бололтой. Энэ үлэг гүрвэл нь 2,4 метр өндөр, 7,3 метр урт байжээ. Араг ясны 75 хувь нь сайн хадгалагдсан, гавалын ясны 80-аас дээш хувь нь бүтэн байжээ. Ингэж хадаглагдсан араг яс нь дэлхийн палеонтологийн ихэнх музейд олддоггүй ховор зүйл юм. Монголын говь цөлөөс олдсон энэ араг ясыг хулгайч, луйварчид дамлан худалдсан гэж Монгол улс үзэж байгаа юм. Энэ араг яс говь цөлөөс олдсон гэхдээ аль улсын нутаг дэвсгэрээс олдсныг мэдэхгүй гэж тус байгууллагын ерөнхийлөгч Грег Рохан мэдэгдсэн байна. Говь цөлийн зарим хэсэг нь Өвөр Монголын нутагт байдаг юм. Өнгөрсөн долоо хоногт Монгол улс дуудлага худалдааг өөрчлөхийг шаардсан боловч тус байгууллага үл тоосон учир араг ясыг худалдахыг зогсоох талаар шүүхэд хандсан юм.