logo

"Муухай Солонгос" Буудалд ажилладаг монгол бүсгүйг зодсоор бүгд анхаар!!

2012/05/22
“Кореана” гээд Зочид буудлын Солонгос эр монгол ажилтнаа ухаан алдтал нь зодож хүнд гэмтээсэн талаар хохирогчийн ах нь гомдол мэдүүлсэн. Зодсон шалтгаан нь ердөө тэр эмэгтэй шөнө нь ээлжинд гараад, өглөө буусан юм билээ.

Гэтэл буудлын эзэн мөнгө өгч, утасны аппарат аваад ир гэж явуулсан байгаа юм. Уг тэр хүний ажил дууссан, дараагийн ээлжний хийх ёстой үүрэг байсан гэсэн. Өнөөх эмэгтэй захисан юмыг нь авах гээд гадуур явж, бага зэрэг удаж ирэхгүй юу. Гэтэл удлаа гэсэн шалтгаанаар зодож, ухаан алдуулсан, хүнд гэмтээсэн гэсэн. Биднийг очиход Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс бие бүрэлдэхүүн ирсэн байсан бөгөөд “Хоёр орны найрамдалт харилцаанд сэв суулгах зүйл хийх хэрэггүй. Тэнд 63 мянган монгол иргэн ажиллаж амьдарч байгаа” гэсэн. Тэгэхээр нь бид манай улсын 63 мянган иргэн Солонгост ажиллаж, амьдрахдаа тэндэхийн хуулийг яс дагаж мөрдөөд, боолын хөдөлмөр эрхэлж байна. Дээрээс нь эрүүл мэндээрээ хохирч байна. Гэтэл энд ирсэн солонгосчууд манай улсын хуулийг уландаа гишгээд, монгол хүнийг зодоод ухаан алдуулж байхад та нар ийм юм ярьж болохгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар нь холбогдох хууль журмынх нь дагуу шийдвэрлэнэ гэсэн. Гэвч энэ хэрэг чимээгүй болсо. Сүүлд сонсох нь ээ, зодуулсан эмэгтэй өнөөх солонгосоос мөнгө аваад дуугүй болсон байна билээ. Тэгэхээр гадныхан давраад байгаа нь тэднээс биш, биднээс болж байна. Тэд өөрсдөө давраад байгаа юм биш, бид давруулаад байна шүү дээ. Хэрвээ гомдлоо өгөөд, шийдвэрлүүлсэн бол тэр эмэгтэй тэртэй тэргүй нөхөн төлбөр, эмчилгээний зардал гээд мөнгө авч болно шүү дээ.Дээрээс нь тэр гадны хүнд оноох ёстой хариуцлагыг тооцуулах байсан. Хэдэн сар хорих, нутаг буцаах ч юм уу. Тэгээгүйгээс болж тэр гадны нөхөр улам даварсаар л байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш