Дэлхийн сая сая иргэд байгалийн нэгэн өвөрмөц үзэгдэл болох нарны бүтэн хиртэлтийн гэрч боллоо. Сүүлийн 100 орчим жилд болоогүй байгалийн өвөрмөц үзэгдэл нь Ази тивийн улсуудаас гадна хойд Америкийн зарим мужид маш сайн харагджээ.
Хиртэлт гэдэг нь дэлхий нар хоёрын дундуур сар орох үзэгдэл аж. Энэ удаа нарны хиртэлтийг харах сайхан боломж филиппинчүүд, япончуудад илүү оногджээ. Тиймээс япончууд сүүлийн өдрүүдэд одон орны тухай судалж, энэ талаарх ном тохимолуудыг ихээр худалдан авч уншсан байна. Мөн тус улсад тусгай зориулалтын нүдний шил маш их эрэлт хэрэгцээтэй байжээ. Үүнээс гадна, нарны хиртэлтийг хэрхэн харж, гэрэл зургийн хальсанд буулгахаа мартсангүй. Байгалийн өвөрмөц үзэгдлийг шууд дамжуулахаар Фудзи уулынхаа оройд нарны зайгаар ажилладаг жижиг цахилгаан станц суурьлуулсан байна.
Японы цагаар сар нарыг өглөөний 7.20 цагт хааж эхэлсэн байна. Нарны хиртэлтүүд цаг хугацаа, зайны хүчин зүйлүүдээс шалтгаалан өөр өөр хэлбэртэй байдаг. Энэ удаагийнхыг судлаачид цагираг хэлбэртэй гэж нэрлэж байгаа юм.