logo
Коран судар атгасан хүү мэндэлжээ

Коран судар атгасан хүү мэндэлжээ

2012/05/22
Нигерийн баруун өмнөд нутгийн Лагос мужийн оршин суугч 32 настай Кикеломо Илори саяхан нярайлсан бөгөөд шинэ мэндэлсэн хүүнь гартаа лалын ариун Коран судар атгасан байжээ. Ингэхдээ тус судар хүүгийн гарт атгахад хангалттай жижигхэн байсан аж. Тиймээс умайд хийсэн байх магадлалтай гэнэ. Орон нутгийн эх баригч эмч Тавак энэхүү явдлыг тайлбарлахдаа “Бид маш гайхсан. Хүү яагаад Коран судар атгаж мэндэлснийг эх нь ч мэдэхгүй байна. Бидний таамаглалаар Кикеломо Илори жирэмсэн байхаасаа өмнө Коран судрыг санаандгүй залгисан байх магадлалтай юм. Гэвч ходоодонд нь үлдсэн гэвэл эхийн сав руу Коран судар орох боломжгүй. Тиймээс энэ нь бидний гайхширлыг төрүүлж байна” гэжээ. Орон нутгийн эмнэлгийн дарга Бола Адегунлоёгийн ярьснаар Коран судар эхийн умайны хэмжээгээс ч жижигхэн аж. Кикеломо Илори ярихдаа “Би хүүгээ 10 сар тээсэн. Энэ хугацаанд хүүминь гадны биет атгасан байсан нь надад мэдрэгдээгүй” гэжээ. Эцэг эх нь хүүд Устадз Абдуль Рахман хэмээх нэр хайрлажээ. Нигерийн лалын шашны холбооны номлогч Рамони Тижани Алифаткурееб, комиссын дарга Нарсрулифати Алхажи Абдуллахи Акибоди нар хүүд хүндэтгэлтэй хандахыг уриалж, Кикеломо бүсгүйн нэрийг өөрчилж Шерифат болгосон байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш