“Фэйсбүүк”-ийг үндэслэгчдийн нэг, тэрбумтан Эдуардо Саверин өнгөрсөн оны есдүгээр сард АНУ-ын иргэн болохоос татгалзсан. Тус компани хөрөнгийн зах зээлд IPO гаргасны дараа тэрбээр АНУ-д дахин амьдрахгүй гэсэн яриа тархаад байна. Хоёр тэрбум ам.долларын хөрөнгөтэй Эдуардо Саверин 30 настай юм. Тэрбээр Бразилийн Сан Пауло хотод еврей гэр бүлд мэндэлсэн. Эцэг эх нь түүнийг гудамжны гэмт бүлэглэлийнхэнтэй нийлээд байхаар нь Америк руу явуулжээ. Эдуардо Саверин одоогоор Сингапурт амьдардаг гэж албан ёсоор бүртгэлтэй байдаг. Гэвч Силиконы хөндийн тэрбумтан маань АНУ-ын иргэншилтэй болохгүйгээр шийдсэн юм. Учир нь тус улсад татвар өндөр байдаг бөгөөд энэ нь түүний бизнес болоод үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж үзжээ. “Фэйсбүүк”-ээр Монголын хэрэглэгчид Эдуардо Савериныг манай улсын иргэн болно гэж бичсэн байна. Гэвч тэрбээр энэ тухай албан ёсоор мэдэгдээгүй байгаа юм. Одоогоор Монголд баян хүнээс илүү татвар авна гэсэн ойлголт байхгүй нь “Фэйсбүүк”-ийг үндэслэгчийг татах нэг шалтгаан болохыг үгүйсгэх аргагүй.