logo
Монгол ламын “Нюржон Солдив” анх удаа мэндэллээ

Монгол ламын “Нюржон Солдив” анх удаа мэндэллээ

2012/05/22
Арга чанарт Манзушир бурхан бээр хүслийг чадаж
Билэг чанарт Жанрайсиг бурхан бээр шидийг бүтээж
Цагийн хүрдэнд хамтдаа бүтээсэн буян машид арвижиж
Цаглашгүй үнэн дараагийн дүр эндүүрэлгүйгээр түргэнээ залрах болтугай
Нийслэл хот дахь Буддын Агрим дацангийн ловон лам, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Чулуунбаатарын Эрдэнэбаатарын “Аравдугаар богд түргэнээ залрахын залбирал” буюу “Нюржон Солдив” судар буяны садан олныхоо мэлмийг гийгүүлэн шинээр мэндэллээ.
Энэхүү ном нь тэнгэрийн орноо одсон IX Богдыгоо үтэр түргэн сайн төрөлд дэвшин улмаар Монгол оронд эргэн мэндэлж, эдүгээ цаг дор тодруулахыг урин залсан монгол ламын залбирлын анхны судар юм.


Тус номын утга чанарын өмнөх үгийг СГЗ, яруу найрагч Г. Мэнд-Ооёо шүүн тунгааж, шүншиглэн аравнайлалцжээ.
Мөн Гандансодномдаржаалан хийдийн ловон лам С. Агваансүрэн түвд хэлнээ орчуулж, МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины сэтгүүлч Элбэгзаяа монгол бичигт хөрвүүлсэн бөгөөд крилл, төвд, монгол бичиг хосолсон нь оюуны хаалгаар нэвтрэх хүртээмжийг бодолцсон байна.
 Аяндаа бүтэх сайн цагийн үр өнөд дэлгэрэх болтугай!

Б.Цэрэнжамц
Эх сурвалж: "Монцамэ" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш