Дэлхийн нийт ДНБ-ий 50 гаруй хувийг эзэлдэг aж үйлдвэржсэн улсуудын нэгдэл болох G-8-ын уулзалт АНУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалт хийдэг Кемп Дэвидэд болж өнгөрлөө. 1975 онд 7 аж үйлдвэржсэн улсуудын нэгдэлтэйгээр байгуулагдан, 1997 онд ОХУ-ыг нэгтгэн G-8 болсон байгууллага дэлхийн эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Гэсэн ч БНХАУ, Энэтхэг, Бразил зэрэг дэлхийн том эдийн засагтай улсуудын төлөөлөл уг байгууллагад багтаагүй нь уг байгууллага дэлхийн эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлж чадаж байна уу, бусад улсууд G-8-ийг дагаж байна уу, уг байгууллага үеээ өнгөрөөсөн байгууллага болж хувирсан байна гэж шүүмжлэх хүмүүс бас байгаа юм. Евроази группын ерөнхийлөгч Иан Бреммер “Улс үндэстэн бүр өөрсдийнхөө эрх ашгийн төлөө байдаг”. G-8 байгууллага G-0 болж хувирсан гэсэн утга бүхий нийтлэлтэй ном гаргажээ. Түүнийхээр бол Франц, Герман, Их Британи, Итали зэрэг G-8 –ын талыг бүрдүүлж байгаа улс орнууд өөрсдөө эдийн засгийн хямралд өртөөд байгаа. Европын улсуудад татаас өгөх, Сирийн хямралыг шийдэх, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах зэрэг асуудалд эдгээр 4 улс жинтэй нөлөө үзүүлж чадахгүй байна. Харин энэ байгууллагын хажууд дэлхийн эдийн засгийн 90 хувийг эзэлдэг G-20 байгууллага дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дорвитой нөлөө үзүүлж чадна. G-8 бол бэлэг тэмдэг төдий байгууллага болж хувирсан гэж үзэж байгаа юм байна. Германы канцлер Ангела Меркел Грекийг Евробүсээс гаргахгүй. Грек ямар нэг байдлаар эдийн засгийн бүсээ чангалах бодлого баримталж, өрөө барагдуулах ёстой. Грекийн улс төрчид гаргасан алдааны хариуцлагыг хүлээх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Евроази группын ерөнхийлөгч Иан Бреммер мөн Герман Бельги улсуудын улс төрчид болон Грекийн ард иргэдийн хэн нь ч буулт хийх бодолгүй байна гэж үзэж байна. Учир нь Герман, Бельги зэрэг Европын хүчирхэг эдийн засагтай улсууд Грекийг төсвийн таналт хий, бүсээ чангал гэдэг байр суурин дээрээ хатуу зогсож байгаа бол харин Грекчүүд бүсээ чангалах бодлого нь иргэдийг туйлдуулж байна гэж эсэргүүцсээр байгаа юм байна. АНУ-ын улс төрчид Европын орнуудад татаас өгнө гэж амлаад байгаа гэсэн ч бодит байдал дээр биелэх боломж бага. Дээр нь ОХУ болон Европын улсуудын төрийн тэргүүнүүд солигдож байгаа зэрэг нь Европын хаямралын асуудлыг шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлж байгаа юм. Эдгээр шалтгаанаас болж G-8 байгууллага утгаа алдаж үнэндээ шийдвэр гаргах төвшинд хүрч чадахгүй G-0 болж хувирсан гэж Евроази группын ерөнхийлөгч Иан Бреммер үзэж байна.
Shuum.mn
Shuum.mn