Пүрэв гаригт, АНУ Мянмартай харилцаагаа шинэ шатанд аваачиж, хөрөнгө оруулалтын хориг арга хэмжээгээ зөөлрүүлэхээр боллоо. Мөн ардчилсан шинэчлэл хийснийх нь төлөө 22 жилийн дараа анх удаа АНУ-ын бүрэн эрхт төлөөлөгчөө томилох гэж байна.
Төрийн Нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Америкийн талаас Мянмарын эдийн засгийн бүх секторт үзүүлж байсан санхүүгийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын хоригийг түдгэлзүүлэхээ мэдэгдлээ.
Клинтон Мянмарын Гадаад явдлын сайд Вунна Маун Лвинтэй Вашингтон хотод уулзсаныхаа дараагаар, АНУ-ын компаниуд ямар нэг асуудал, тэр дундаа хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэх арга хэмжээ авах төлөвтэй байгааг хэлсэн юм.
Хоригийг зөөлрүүлэхээр болсон ч гэсэн, пүүсүүд Мянмарын цэргийн хүчинтэй холбоотой газруудтай бизнес хийх нь хориотой хэвээр байна. Мянмарын ардчилсан хувьсгал дөнгөж эхний шатандаа явж байгаа учир, одоохондоо хоригоо бүр мөсөн цуцлахгүй гэж Цагаан ордноос мэдэгдсэн байна. Клинтон үүнийгээ “даатгалын бодлого” гэж тодорхойлсон юм.
Мянмарын сөрөг намын удирдагч Ан Сан Сү Кьюгийн парламентэд сонгогдсон явдал нь барууны орнуудыг хатуу хоригоо буцаан авахад нөлөөлсөн билээ. Мянмар нь авторитар засагтай болсноор бусад орнуудаас тусгаарлагдсан байсан юм.
Shuum.mn