Өмнөд Азийн Шри Ланк улс салан тусгаарлагч Тамил Тайгерс зэвсэгт бүлэгтэй хийсэн дайн дууссаны 3 жилийн ойг тэмдэглэлээ. 25 жил үргэлжилсэн иргэний дайнд олон мянган энгийн иргэд амь үрэгдсэн юм. 2009 онд Шри-Ланкийн арми Тамилын барсуудыг буулгаж авснаар олон жил үргэлжилсэн иргэний дайн төгсгөл болсон юм. НҮБ иргэний дайны үед Шри Ланк болон Тамилын барс бүлгүүдийн аль аль нь хүн төрөлхтний эсрэг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Мөн НҮБ-ын хүний эрхийн байгууллага Иргэний дайны төгсгөлд Шри Ланкийн арми тэртээ тэргүй хүч нь суларч байсан Тамилын барс зэвсэгт бүлгийн эсрэг харгислал үйлдсэн гэж үзэж байгаа юм. Тамилын барс зэвсэгт бүлэг нь нутгийн хойд хэсэгт оршдог бөгөөд 1976 онд Шри-Ланкаас салан тусгаарлаж тусгаар тогтносон улс байгуулах зорилготойгоор Тамилын чөлөөлөх барс нэртэйгээр Тирувенкадам Прабхараканы удирдлаган дор байгуулагдсан юм. Уг байгууллага 32 улс оронд салбараа байгуулж, хадлага дэлбэрэлт зохион байгуулж байсан юм. Толгойлогч Тирувенкадам Прабхаракан нь Энэтхэг, Шри-Ланкийн засгийн газар болон Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан юм. Иргэний дайн 1983-2009 он хүртэл 25 жил үргэлжилсэн. 2006 онд Шри-Ланкийн арми Тамилын барсуудыг буланд шахаж үндсэндээ ялалт байгуулсан. Толгойлогч Тирувенкадам Прабхаракан 2009 онд алагдсанаар сөргөлдөгч талууд даруй энхийн хэлэлцээрт гарын үсэг зурж иргэний дайн дууссан юм.
Shuum.mn
Shuum.mn