logo
“Bee Gees” хамтлагийн дуучин Робин Гибб 62 насандаа таалал төгслөө

“Bee Gees” хамтлагийн дуучин Робин Гибб 62 насандаа таалал төгслөө

2012/05/22
Австралийн алдарт Бий-Жийс хамтлагийн Англи гаралтай дуучин Робин Хью Гибб олон жил хорт хавдартайгаа тэмцсэний эцэст 62 насандаа таалал төгслөө. Домогт Бий-Жийс хамтлаг 220 сая орчим хувь цомог борлуулсны 60 орчим нь хит болсон сингл цомог, 9 нь Грамми авардс хүртсэн юм. Ах Барри Гиббс, Робин болон Морис Гибб нарын ихэр, ах дүү гурвал Битлз хамтлагийн дараа 1960-аад оноос уянгалаг сайхан хоолойгоороо дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан юм. Ах дүү гурвал Английн Айл оф Ман гэдэг газар төрж, Манчесерт өссөн. Битлзийн Пол Маккартни болон Жон Леннон нарын дараа орох Их Британиас төрсөн алдарт уран бүтээлчид болсон юм. Харин 1970-аад оноос стилээ өөрчилж диско хөгжим буюу “Дайнс Мюзик” рүү чиглүүлсэн дуу гаргасан нь алдарт “Бямба гаригийн үдшийн халуурал” телевизийн олон ангит киноны дуу болсон юм. Уг киногоор Холливүүдийн жүжигчийн Жон Траволта болон Бий-Жийс хамтлаг дэлхийд алдартай болсон юм. 1970-аад оны сүүлчээр Рок н Роллын хаан гэгддэг Элвис Пресли гарч ирж байж тэдний дэлхийн рок поп урлаг дахь ноёрхол төгссөн юм. Гэхдээ Бий-Жийс хамтлаг цомогийнхоо борлуулалтаар зөвхөн Майкл Жексон, Битлз хамтлагуудын ард л бичигддэг юм. Мөн одоог ч болтол Бий-Жийс хамтлагийн дууг сонсдог үзэгчид байдаг юм. Робин Хью Гибб 2011 оноос хорт хавдартай болох нь оношлогдсон. Тэрээр сүүлийн үед ядарч цуцсан байдалтай, царай алдсан байдалтай байсан тул олны өмнө ил гарахаас татгалзаж, томоохон улс төр болон рок попын төлөөлөгчидтэй уулзахаа хойшлуулаад байсан юм. Мөн 2010-2011 онуудад хийхээр төлөвлөж байсан концерт болон аялан тоглолтуудаа цуцлаад байсан юм. 2003 онд хамтлагийн гишүүн Морис Гибб зүрхний өвчнөөр нас барсан. Түүнийг нас барсны дараа Барри болон Робин нар Бий Жийс хамтлагийг шинэчилж, дахин уран бүтээл туурвина гэж байсан ч бүтэлгүй Робин Гибб энэ оны 5дугаар сард таалал төгслөө. Одоо амьд домог болсон хамтлагаас Барри Гиббс дүү нарынхаа гэр бүлийн хамт эрүүл энх аж төрж байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш