Өчигдөр буюу 5 сарын 21-ний даваа гаригт нар хиртэлт боллоо. Нар хиртэлт Ази тивээс илүү сайн харагдсан учир Азийн олон сая хүмүүст “Галан цагираг”-ийг харах боломж олдлоо. Сар дэлхийгээс хамгийн хол зайтай байх үедээ, харин Нартай ойр байх үедээ дэлхий, нар 2-ын хоорондуур өнгөрч дэлхий дээр сүүдрээ тусгах үзэгдлийг хүн төрөлхтөн нар хиртэх үзэгдэл гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл яг энэ үеээр дэлхийгээс харахад сар, нарыг халхалж, нар галан цагираг шиг харагддаг юм. Нар хиртэлт Япон, Тайланд, Вьетнам улсуудад илүү сайн харагдсан. Цаашилсаар АНУ-ын баруун эргээс харагдах юм байна. Японы хувьд 170 жилийн дараа тохиолдож байгаа анхны нар хиртэлт юм байна. Японы хэвлэл мэдээллээр мэдээлснээр 80 орчим сая Азийн иргэд их бага хэмжээгээр нар хиртэлтийг үзэж чаджээ. Хамгийн оргил үе нь буюу сар нарыг бүрэн тагласан үе ердөө л 5 минут үргэлжилсэн байна. Япончуудын хувьд нар хиртэлтийг үзэх нь амьд яваа насанд нь тохиолдох цорын ганц боломж юм. Тиймээс тэд өөрсдийгөө маш азтай хүмүүст тооцож бэлэгшээж байна. Судлаачдын үзэж байгаагаар Японд ирэх 300 жилд дахин нар хиртэлт үзэгдэхгүй юм байна.
Shuum.mn
Shuum.mn